ДЭЛХИЙ

ТАНИЛЦ: “COVID-19”-ийг устгах нөлөөтэй бүтээгдэхүүн

Германы Ульм Анагаах Ухааны Их Сургуулийн Молекул Вирус Судлалын Хүрээлэнгийн эмч мэргэжилтнүүдийн явуулсан судалгааны үр дүнд олон тооны хүнсний бүтээгдэхүүн нь коронавирусийн халдварын бараг 97 хувийг устгадаг болохыг тогтоожээ. Энэ нь чухам юутай холбоотой болохыг эрдэмтэд тайлбарласан байна.

Мэргэжилтнүүд коронавирусийг цэвэр байгалийн ургамлуудтай холиод тасалгааны температурт байлгаж, тодорхой хугацааны дараа вирус хэрхэн урвалд орж, өөрчлөгдөж байгааг шалгажээ. Судалгааны үр дүнг “bioRxiv” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Тэс жимс буюу латин нэршил нь “chokeberry” гэгдэх жимсний шүүс нь тавхан минутын дотор “COVID-19-ийн” вирусыг даруй 97 хувиар устгасан байна. Мөн, анар жимсний шүүс (англиар “pomegranate juice”, оросоор “Гранатовый сок”) ижил үр дүн үзүүлжээ. Хэрэв эдгээр хоёр жимсний шүүсээр ам, хоолойгоо зайлж цэвэрлэх нь патогени буюу эмгэг үүсгэгчдийг 80 хувиар устгах үйлчилгээтэй ажээ.

Мөн, бусад шинэ жимсний жүүс, ялангуяа ногоон цай, нимбэгтэй, зөгийн балтай цай нь вирусыг сулруулдаг болохыг ч олж тогтоосон байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь вирусыг устгадаг ургамлын полифенолоос үүдэлтэй юм байна. Полифенол нь ургамлын хүчтэй антиоксидант бодис бөгөөд ялангуяа интоор жимсэнд ихээр агуулагддаг.

Эх сурвалж: gazeta.ru

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button