ДЭЛХИЙНИЙГЭМ

Камбож улсад цар тахлын үеэр хүний наймааны гэмт хэрэг хоёр дахин өсжээ

Камбож улсад ковид-19 вирусаас урьдчилан сэргийлэх үүднээс хилээ хааснаас үл хамааран хүний наймааны гэмт хэргийн тоо өссөөр байна. Ялангуяа хөдөө орон нутгийн ядуу мужуудад харьяалагддаг 15-25 насны эмэгтэйчүүдийг хөрш улс руу хууран аваачиж худалдах нь хоёр дахин ихэсчээ.

Энэ талаар “Чаб Дай” эвслийн байгууллагын хөтөлбөрийн менежер Чан Сарон гадаадын нэгэн сайтанд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Ингэхдээ гадаадад улс руу эхнэр болж хууль бусаар худалдаалагдсан охидын тоо 2021 оны эхний улиралд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэнийг дурдсан юм. Тэрбээр:

“Наймаачид охидыг Камбож Вьетнамын хилээс Ханой руу нэвтрүүлж тэндээсээ бусад улс руу худалдаалдаг. Хохирогч охидод зуучлагчид ажлын байр, мөнгө олж өгнө, гадаадын баян хүнтэй гэрлүүлнэ гэж амладаг. Гэсэн ч үнэн байдал дээрээ залуухан камбож охидтой гэрлэх хүмүүс нь ихэвчлэн хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй, ядуу хүмүүс болж таарах нь элбэг. Тэд гэрлэснийхээ дараа охидыг өрөөндөө хорьж, бэлгийн хүчирхийлэл үйлдэх нь ч бий. Мөн охидын зарим нь нөхрийнхөө гэр бүлийг тэжээхийн тулд үйлдвэрт ажиллахаас өөр аргагүй болдог” хэмээн Чан Сарон ярьжээ.

                                                                                    О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button