ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

«SpaceX» компани Пентагонтай 159 сая америк долларын гэрээ байгууллаа

Илон Маскийн үүсгэн байгуулсан «SpaceX» компани АНУ-ын Зэвсэгт хүчинд хоёр төхөөрөмж буюу хөлөг онгоц нийлүүлэхээр Пентагонтай гэрээ байгууллаа. Гэрээний нийт өртөг нь 159 сая америк доллараас давсан бөгөөд 2023 он гэхэд хөлөг онгоцыг хөөргөнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. 

Түүнчлэн, АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яамтай байнгын хамтын ажиллагаатай үйл ажиллагаа явуулдаг цэргийн сансрын нислэгийн “United Launch Alliance (ULA)” компани Пентагонаас 224 сая гаруй америк долларын гэрээг хүлээн авчээ.  

Үүнээс өмнө нь, өнгөрсөн оны аравдугаар сард «SpaceX» компани нь Пентагонаас пуужин хөөргөх ажиллагааг хянах хиймэл дагуул бүтээх хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 149 сая америк долларын гэрээг авч байсан нь ил болсон.  

«SpaceX» компани нь «Starlink» цахилгаан холбооны хиймэл дагуулын үйлдвэрээ ашиглан хэт улаан туяаны хөдөлгөөн мэдрэгч бүхий хиймэл дагуул зохион бүтээхээр төлөвлөжээ.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button