
Хятадын баруун өмнөд мужид өчигдөр /2021.07.26/ хүчтэй элсэн шуурга болж, үзэгдэх орчин 0 хувьтай болжээ. Оршин суугчдын хэлж байгаагаар, агаарт их хэмжээний элсэн манан татаж, зуу орчим метрийн өндөрт хүрчээ. Зам талбайн үзэгдэх орчин 0 болж, замын хөдөлгөөний хяналтад цагдаагийнхан шуурхай ажилласан байна. Элсэн шуурга намжтал гадагш гарахгүй байхыг оршин суугчдад анхааруулсан байна.
Эргэн сануулахад, зургадугаар сарын 2-нд Узбекистаныг мөн дайран өнгөрсөн. Тэнд элсэн шуурганы салхины хурд нь 20 метр секунд хүрсэн аж.
Хятадад болсон элсэн шуурга цаг гаруй үргэлжилсэн ба салхины хурд нь 137 км цагийн хурдтай байсан байна.
Элсэн шуурганы улмаас орон нутгийн нислэгийн хуваарьт ч өөрчлөлт орж, хойшлогдсон байна. Хохирлын хувьд азаар хүний амь эрсдээгүй байна.
О.АНАР
(Эх сурвалж: mir24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.