Нийгмийн

Увсын Тариаланд үерийн улмаас сураггүй болсон хүүхэд нас барсан байдалтай олджээ

Үерийн улмаас Увс аймагт сураггүй алга болоод байсан хүүхдийн цогцос өнөөдөр олджээ.

Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн “Цалгар” гэх газар өчигдөр 15:00 цагийн орчимд их хэмжээний бороо орж, үер буусны улмаас бага насны хүүхэд үерийн усанд урссан. Тухайн хүүхэд 12 настай бөгөөд малаа хариулж яваад сураггүй болсон гэж албаны хүмүүсээс мэдээлжээ. 

Үерт сураггүй алга болсон тухай дуудлагыг хүүхдийн эцэг эх 18:30 цагт өгсний дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагааг тус өдрийн 22:30 цагт түр зогсоож, өнөө өглөөний 06:00 цагт дахин эхлүүлсэн байна.

Энэ талаар бид тус сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад “Хүүхдийн цогцсыг өнөө өглөөний 11 цагийн орчимд олсон. Эцэг эх нь одоогоор сүлжээгүй газар байгаа. Өөр бусад мэдээллийгөгөх боломжгүй” гэх хариуг өгсөн юм.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button