НИЙГЭМ

Хар галуу “мангас” биш, экологид ямар ч сөрөг нөлөөгүй

Нэг хар галууг өдөрт 5-10 кг загас иддэг тул олноор нь устгах хэрэгтэй гэх жиргээ, цахим орчин дахь уриалгын шинжтэй бичвэрүүд элбэг байна. Зөвхөн энэ зун ч биш, урьд урьдны жилүүдэд ч хар галуу “жам” гэмээр гэмтэн, буруутан, ховдог “мангас” болж хувирдаг билээ.

Яг үнэндээ хар галуу экологийн тэнцвэрт байдалд хор хүргэдэггүй. Загасыг тэгж ихээр иддэггүй. Гол, нуурын загасыг цөөрч, үгүйрэхэд нь хүртэл ховдоглож байсан удаагүй гэдгийг эрдэмтэд, тэдний хийсэн судалгаа, бичсэн өгүүлэл, товхимлууд гэрчилдэг юм байна.

Хар галуу гэдэг нь өөрөө “хар” нэршил. Өөрөөр хэлбэл галуу ургамал идэштэн амьтан бөгөөд логикийн хувьд энэ нэршилгээ таарахгүй. Харин тураг гогой гэдэг бөгөөд зүйлийн латин нэршил нь Phalacrocorax carbo. Гогойныхон овгийн, махан идэшт шувуу.

Биеийн жин дунджаар 2.6-3.7 кг байна. Харин биеийн урт 70-102 см, далавчаа дэлгэхэд 121-160 см болдог. Тураг гогой уртавтар сүүлтэй, хоолой хэсэгт шар толботой. Усанд шумбаж, загасаар хооллоно. Өдөрт нэг тураг гогой 500 гр буюу хагас кг загас иддэг гэж нээлттэй эх сурвалжид бичжээ.

Энэ шувуу манай улсад тийм элбэг ч нутагшдаггүй бөгөөд сүүлийн жилүүдэд ирж “зусах” нь элбэгшээд байгаа аж. Өнөө жилийн хувьд Улаагчны хар нууранд олноор цугларсан тураг гогойн зураг сошиал орчинд тавигдаад байгаа.

Харин загасчдын бизнест тэд хортой. Түүнээс экологийн тэнцвэрт байдалд хор хүргэх, загасны тоо толгойг үлэмж бууруулах хор хөнөөл үгүй. Тийм ч учраас загасчид загасчлалын ид сезондоо хэргээр “Хар галууны үлгэр” зохиож, олныг турхирдаг гэдгийг судлаачид хэлж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Trewq
Trewq
2021-08-19 17:15

Хүн дүрст Оркууд л асууд�##�тай байна.

Зочин
Зочин
2021-08-19 17:48

Загасыг үнэхээр сүйтгэдэг юм билээ.Г�##�уу бол загас өвс иддэг бол хар г�##�уу бол естой махчин хар мангас даа. Нэг дор 1ээс 4 орчим кг загас лав иддэг

Зочин
Зочин
2021-08-19 21:23

Хүнийг загас барихыг хориглосон, гэтэл нэг хүн ихдээ л 10 загас барина, г�##�уу бол сүрэглээд хэдэн зуу мяангаар нь иднэ. Байг�##�д хор хөнөөлгүй гэж толгой эргүүлэхээ боль

Зочин
Зочин
2021-08-19 21:26

Хэдэн мянган голуу
нэг ч загас иддэггүй, байголд хор хөнөөлгүй гэж ямар толгой нь эргэсэн эрдэмтэн нь хэлвээ

нугас
нугас
2021-08-19 23:13

ХҮНЭЭС Л БАГА ИДДЭГ БАЙХ ХҮН БОЛ АЙМШИГТ ЦАДАДГҮЙ МАНГАС ШҮҮ ДЭЭ МАЛУУДАА

Galaa
Galaa
2021-08-20 05:38

Tanai site ydaj zow medeel deer suurilaj medeelelee oruulaach. Hudlaaa hunuusiig oor tiish ni turhirhiin. Uhsen 500 gr. 500 gr iddeg bsn bol mongoloos busad oron har galuutai temtseh uu. Har g###g haa taarsan gazraa ustga. Kongol ulsiin usnii eco sistemd zanalhiilj bn m#lnuudaaa !!!

Уншигч
Уншигч
2021-08-20 11:26

Тоо толгой нь хэт ихсээд, суурьшдаггүй гол нууранд сүрэглээд байдаг болсон шүү, зүүн өмнөд хятадад гаршуулаад загас бариулж ан хийдэг юм билээ, хэт олшрох ч муу л даа, үлийн цагаан оготоно шиг л гэсэн үг

Уншигч
Уншигч
2021-08-23 11:28

har galuutaigaa tamruugaa tonil eguur.mn

Зочин
Зочин
2021-08-23 21:04

Мангас байлгүй яахав. Өдөрт нэг хар г�##�уу өчнөөн олон загас з�##�гидаг. Яагаад ийм буруу мэдээлэл бичдэг юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button