НИЙГЭМ

Саид Моллаеи: Худал мэдээлэлд битгий итгээрэй, би иргэншлээ солихгүй

Засгийн газрын тогтоолоор “Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн Саид Моллаеиг хоёр өрөө байр, 60 сая төгрөгөөр урамшууллаа.

Тэрбээр саяхан ХБНГУ-аас иржээ. Түүнийг Монголын иргэншлээ солиулна гэсэн утгатай мэдээлэл түгээд байгаа билээ.

Тэгвэл Саид Моллаеи саяхан сэтгүүлчдэд сэтгэгдлээ илэрхийлэхдээ:

“Сайн байцгаана уу, монголчууд аа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүст, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт болоод бүх монголчууддаа талархал илэрхийлж байна. Өнөөдрийн шагнал, урамшуулалд маш их баярлаж, талархаж байна.

Олон хоногийн өмнө намайг ХБНГУ-ын иргэншил авах нь гэсэн худал мэдээлэл түгсэн. Үгүй ээ. Би Монголын пасспорттой, Монголын иргэн. Худал мэдээлэлд битгий итгээрэй. Надад заримдаа Герман руу тодорхой шалтгаанаар явах хэрэг гардаг. 2024 оны олимпод илүү амжилт гаргаж, Монголын тугийг өндөрт өргөнө гэж зориод байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
9 сар 27, 2021 14:28

chi muu heden tugrug avaad bayrlav uu. Mongol chamaar dutahgui.

Зочин
Зочин
9 сар 27, 2021 16:03
Reply to  zochin

Битгий чи муу энээ тэрээ гэж байгаач, эхлээд би хэн билээ гэдгээ эрэгцүүлнэ үү.

Зочмэ
Зочмэ
9 сар 27, 2021 15:32

Тийм хурдан сольж болохгүй блгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button