СПОРТ
Таеквондочид ДАШТ-ээс таван медаль хүртлээ
Олон улсын таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ Болгарт болж, Монголоос дасгалжуулагч Н.Баярмөнхийн удирдлагад 18 тамирчин өрсөлдөв. 21 дэх удаагийн тэмцээний 68 кг-д Н.Гэрэлмаа, 73 кг-д Ө.Гантөмөр түрүүлж, дэлхийн аварга болов.
Н.Гэрэлмаа хатуу биет эвдэх, тавдугаар данны түлийн төрөлд мөнгө, Ж.Баттулга, Ө.Гантөмөр, Б.Сейтхан, М.Төрбаяр нар багийн төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.