ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

“Гэртээ ганцаараа” киноны гол дүр 40 насандаа аав боллоо

Америкийн зул сарын баярт зориулсан хошин киноны нэг бол яах аргагүй 1990 оны “Гэртээ ганцаараа”.

Киноны гол дүрийн адтай, сэргэлэн жаал Кевин Маккаллистерийн дүрийг бүтээсэн жүжигчин Маколей Калкин /Macaulay Culkin/ нэг хэсэг архинд орж, мансууруулах бодисонд донтож, ажил амьдралынх нь зам мөр уруудан доройтсон удаатай.

Тэрбээр Мила Кунис, Рэйчел Майнер гэх алдартнуудтай болзож, дотно харилцаатай байсан ч төдийлөн амжилт олоогүй. Харин сүүлд Бренда Сонг хэмээх 1988 онд мэндэлсэн америкийн жүжигчин, фотомодель бүсгүйтэй ханилсан. Тэд 2017 оны долдугаар сараас болзож эхэлсэн ба 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд хүүтэй болсон. Хүүдээ Дакота Сонг Калкин гэсэн нэр өгсөн нь Калкин 2008 онд нас нөгчсөн Дакото эгчийнхээ нэрийг өгсөн аж.

Маколей Калкин 40 насандаа аав болсон гэх баярт мэдээг түүний шүтэн бишрэгчид шуугих болсон нь “Твиттер” хуудаснаа сонирхол татсан жиргээ болоод байна.

(Эх сурвалж: Twitter)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button