УЛС ТӨР

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Ерөнхийлөгчийн зүгээс инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг бий болгож байгаа.

Иймд Засгийн газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг өчигдөр /2022.01.26/ чиглэл болгосон.

Үүний дагуу Сангийн яам төсөвт тодотгол хийхгүйгээр, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх ямар арга зам байгааг судалж байгаа гэх.

Улмаар Сангийн яамнаас шийдвэр гарангуут Засгийн газар өнөө маргаашгүй ээлжит бусаар хуралдах ажээ. 

Гэхдээ сар шинийн өмнө ээлжит бус чуулган зарлаж, төсөвтөө тодотгол хийж байж тэтгэвэр нэмэхээр болж буй тухай бид өмнө нь мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button