ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Монголын “Лапша” брэнд ОХУ-аас алтан медаль хүртлээ

Монгол Улсын үндэсний брэндийг бүтээгч “Ногоон групп” /Green Group/ компани ОХУ-д зохион байгуулагдсан “ПРОДЭКСПО-2022” арга хэмжээнд ажмилттай оролцож, “Лапша” брэндийн олон үрийн бүтээгдэхүүн /гурил, гоймон/-ээрээ “ШИЛДЭГ ИННОВАЦИ” төрөлд алтан медаль хүртлээ.

Өдөрт 50 тонн гоймон үйлдвэрлэх хүчин чадалтай гоймонгийн үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр 50 орчим нэр төрлийн гоймон, 30 орчим нэр төрлийн хэрчсэн гоймонг үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлдэг. Хүнсний нэмэлт бодисгүй, Европын стандартын баталгаатай чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг “Лапша” барааны тэмдэгт нь зах зээлд нэвтэрснээс хойш амжилттай үйл ажиллагаа явуулж, одоогийн байдлаар Монгол Улсын дотоодын зах зээлийн 77 хувийг эзэлж байна.

“Лапша” брэнд нь найрлагандаа хүний биед хэрэгтэй В1, В2, В9 аминдэм /витамин/, төмөр, фолийн хүчлийг агуулсан Герман улсад үйлдвэрлэсэн элковитээр бүтээгдэхүүнээ баяжуулснаараа онцлогтой аж.  

Монголын үндэсний брэнд бүтээгч “Ногоон групп” дэлхийг төлөөлөх өөрийн эрхэм зорилгынхоо хүрээнд монгол орны сэргээгдэх байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийг нэвтрүүлэх, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлээ тэлэх зорилт тавин ажиллаж байна.

“ПРОДЭКСПО” бол ОХУ, Зүүн Европын хамгийн том олон улсын хүнсний үзэсгэлэн. Тус үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хоол хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулдаг уламжлалтай. Үүнд, өдөр бүр хэрэглэх үндсэн хоол хүнс, ундаанаас эхлээд тансаг амттан, түүнчлэн органик, спортын хоол тэжээл, эрүүл амьдралын хэв маяг, экзотик бараанууд багтдаг.

(Эх сурвалж: Central Asia News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-02-16 13:02

НААДАХ ЧИНЬ СОЛОНГОС ГОЙМОН Ш ДЭЭ

Back to top button