Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын үйлдвэрлэгчид бэлэн гоймонгийн үнийг 10 хувиар нэмлээ

БНСУ-ын хүнсний томоохон үйлдвэрлэгч Оттоги компани түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалан бэлэн гоймонгийнхоо үнийг 7.5 хувиар нэмэхээр болжээ.

Сүүлийн хоёр жил үнээ нэмээгүй тус компани ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс гоймонгуудынхаа үнийг нэмэх аж. Энэхүү үнийн өсөлт нь 27 төрлийн бэлэн гоймонгийн 16-д хамаарах бөгөөд дундаж өсөлт 7.5 хувь байна.

Үнэ нэмэгдэж буй гоймонгууд:

  • Жин Рамен 716 воноос 790 вон болж үнэ нь 10.3 хувиар,
  • Odong Tongmyeon 800 воноос 836 вон болж 4.5 хувиар,
  • Jjaschelin 800 вон болж 10.3 хувиар тус тус нэмэгдэх юм.

Оттоги компани энэхүү үнийн өсөлтийг валютын ханшийн өсөлт болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нийтийн аж ахуйн үйлчилгээ, ажиллах хүчний зардал нэмэгдсэн зэргээс үүдэж буй хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: News.nate

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 21, 2025 10:23

хүн авах нь л багасах байх даа, хямд болохоор нь л хүмүүс их авч иддэг биз дээ? угаасаа ч хүнд нэг их шим тэжээл өгөөд байхаар хүнс биш шүү дээ

зочин
зочин
3 сар 21, 2025 11:33

энэ өмхий бэлэн гоймонг инпортлохоо болио

Холбоотой мэдээ

Back to top button