ДЭЛХИЙНИЙГЭМ

Донбасст ОХУ-ын цэргүүд нэвтэрч, дайн эхлэв үү

ОХУ-ын цэргүүдийн цуваа Донбасст орж эхэлсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гэрлийн хурдаар цацагдаж эхэллээ. Мөн оросын арми Донецк руу нэвтэрч буйг харуулсан видео бичлэгүүд хүртэл цацагдлаа.  

Мэдээллийн “Интерфакс” агентлагийн эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр, “Хоёр эгнээ хуягт тээврийн хэрэгсэл Донецкийн “Бүгд Найрамдах Улс”-ын нутаг дэвсгэр дээр байгаа ба тэд тус улсын хойд болон баруун зүгийг чиглэн хөдөлсөн” гэж мэдээллээ.

Украйны “ОстроВ” мэдээллийн агентлаг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдээллүүдийг эш татан мэдээлэхдээ, “Оросын армийн анхны анги нэгтгэлүүд Донбасс руу нэвтэрч эхэлсэн” хэмээжээ.

Украйны Ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн зөвлөх асан Юрий Бирюков мөн өөрийн “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан “Хэдхэн минутын өмнө ОХУ-ын цэргийн тодорхой анги нэгтгэлүүд Украйны нутаг дэвсгэр лүү илт халдлаа” хэмээн мэдэгджээ.

Олон нийтийн сүлжээгээр ОХУ-ын Зэвсэгт хүчний анхны ангиуд Донецк руу орж байгаа бичлэгүүд нийтлэгджээ.

@A_Yuzhakov гэх хэрэглэгч “Ханженково, Макеевкагаас “гудамж талбайд хуягласан техникүүдийн чимээ сонсогдсон” талаар илүү олон видео бичлэг ирүүлсэн” гээд хараалын үгс бичсэн байна. “Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэр, тухайлбал Донецк хот руу хуягт тээвэрлэгч, мөн цэргийнхнийг ачсан автобуснууд нэвтэрч байна” гэсэн мэдээллүүд ирж эхэллээ.

“Типичный Донецк” гэх Телеграм сувгаар “Оросын цэргийн анхны ангиуд Донецк болон Луганскийн “Бүгд Найрамдах Улс” руу нэьтэрч эхэлсэн гэж мэдээлэв.

Сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдрийн даваа гараг /2022.02.21/-ийн орой оросын ард түмэнд хандан уриалга гаргахдаа Оросын Холбооны Улс Донецкийн Бүгд найрамдах Улс болон Луганскийн Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрснөө албан ёсоор зарлан мэдэгдсэн. Холбооны Зөвлөл ОХУ одооноос эхлэн Донецк болон Луганскийн Бүгд Найрамдах Улсыг тогтоосон хилийн хүрээнд хүлээн зөвшөөрч байна хэмээсэн юм.

ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яаманд Донецкийн болон Луганскийн Бүгд Найрамдах Улсуудад “ОХУ-ын Зэвсэгт хүчний энхийг сахиулах чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллахыг Гадаад Хэргийн Яаманд Донбасстай дипломат харилцаа тогтоох талаар хэлэлцээ хийхийг даалгасан байна.

(Эх сурвалж: VZ News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-22 10:09

Өглөөний ОРТ мэдээгээр Украины т�##�аас Ростов руу хэд хэдэн удаа их буугаар буудсан гэж ярьсан.

ҮНЭН
ҮНЭН
2022-02-22 10:58
Reply to  Зочин

ТЭД ШААЛТУУРУУД ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
2022-02-22 10:10

oros tom toglogch gedgee haruulahiig hused bh shig bn

ҮНЭН
ҮНЭН
2022-02-22 10:58

ОДОО ОРОСУУДАД ХАРИУГ НЬ БАРЬ ӨӨР АРГА БАЙХГҮЙ

Зочин
Зочин
2022-02-22 19:19

Ямарч хариу бариад нэмэргүй.

Холбоотой мэдээ

Back to top button