Баруунхараад осолдсон машинд цагдаа, онцгой байдлаас тэтгэвэртээ гарсан иргэд зорчиж явжээ

Өчигдөр /2022.04.21/ ОБЕГ-ын алба хаагчид Сэлэнгэ аймгийн Баянгол сум орчим осолд орж, нийслэл рүү нисдэг тэргээр хүргэгдэн ирсэн гэх мэдээлэл нийтлэгдэж, Онцгой байдлын ерөнхий газраас үгүйсгэсэн.
Тэгвэл уг осолд орсон автомашин Улаан-Уд хотоос Улаанбаатар руу зорчиж явсан бөгөөд зорчигчид нь цагдаа, онцгой байдлын байгууллагуудаас өндөр насны тэтгэвэртээ гарсан иргэд байжээ. Мөн Улаан-Уд дэх монгол улсын консулын газрын ажилтан эмэгтэй хамт явсан гэх мэдээлэл байна.
Осолдсон иргэдийн хоёрынх нь биеийн байдал хүнд агаараар тээвэрлэх шаардлагатай гэж эмнэлгийн байгууллага хүсэлт ирүүлсний дагуу ОБЕГ-ын Агаараас эрэн хайх 111 дүгээр анги алсын дуудлага гүйцэтгэсэн байна.
Ланд круйзер 200 загварын автомашин асфальтан зам дээр асгасан шороог мөргөснөөс осол гарчээ.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуучны гарууд ямар хор найруулаад буцаж байв
Авилгад авсан машин, харааж өгсөн
Согтуу л явцгаасын бгааз. Өвгөцүүл угаасаа хотоос гараал ногоороод завахд явчдышд