Нийгмийн

Н.Нацагдорж: 2040 он гэхэд 270 км үер, далангийн шугам барина

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийг эх дэлхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлгээр нийслэлийн усны салбарын тулгамдсан асуудлыг холбогдох албаныхан оролцоотойгоор хэлэлцэж буй. Мөн цаашид баримтлах бодлого болон системтэйгээр хэрэгжүүлэх арга хэмжээний цогц үйл ажиллагааг тодорхойлох зорилгыг багтаажээ.

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Ерөнхий Архитектор Н.Нацагдорж дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Хотын үерийн ус зайлуулах шугамууд муудсан. Ус зайлуулах шугам 153 км байдгаас 30 жилээс дээш насжилттай 92,7 км шугам байгаа буюу тэдгээр нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт бороо орохоор зам, талбайд ус их хэмжээгээр бий болдгийг бүгд мэднэ. Тиймээс засаж янзлах, шинээр байгуулах ажлуудыг шат дараатай хийнэ. 2040 он гэхэд 270 км үер далангийн шугам барина, зам талбайгаас борооны ус зайлуулах 464 км шугам, хөрсний ус зайлуулах 82 км шугам байгуулахаар төлөвлөөд байна.

Дэлхийн томоохон хотуудын жишгээр Туул голоос сувагчлаад нийт 57 км-ээс хотын урд хэсэгт 11 км сувагчлах төслийг хийж байна. Ийнхүү тогтмол урсацтай болохоор усан зам, моторт завины тээврийг хөгжүүлэх боломжтойгоос гадна, усан буудлыг байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь хотын барилгажсан хэсэгт агаарт өгөх чийгшлийг нэмэгдүүлэх давуу талтай. Хуурайшихын хэрээр орох хур тунадасны хэмжээ ч багасдаг, өвөл ч багасах үзэгдэл гарах болсон.

Нийслэлд 229 булаг, 38 нуур, 19 рашаан бий. Нуур, цөөрөм гэх мэтээр чийгшил өгөх байгууламжуудыг нэмэх шаардлагатай байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x