Нийгмийн
Агаараас эрэн хайх, аврах анги эмнэлгийн тусламжийн анхны нислэгээ үйлджээ

Улаан-Үдээс-Улаанбаатар чиглэлд явж байсан “Ланд-200” маркийн автомашин өчигдөр өглөө 05:00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт осолджээ. Тодруулбал, биеийн байдал нь маш хүнд хоёр иргэнийг агаараар яаралтай тээвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг холбогдох эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн байна.
Хүсэлтийн дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг тэрэг 08:11 цагт Улаанбаатараас хөөрч, тухайн иргэдийг тээвэрлэн 09:45 цагт ГССҮТ-д хүргэсэн байна. Ийнхүү ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь анхны эмнэлгийн тусламжийн нислэгээ үйлджээ.
М.БАТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.