Үс засуулбал нүд бүрэлзэн улцайна
БИЛГИЙН ТООЛЛЫН 25 2022.04.25 /
ДАВАА ГАРАГ ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ТАВАН ШАР ШАР БИЧ ӨДӨР
Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 05.45-19.56
Суудал: Гал
Аргын тооллын 4 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын 25, Тооно одтой, шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.