Нийгмийн

"Бэлтэс мөрөн" тодорхойгүй хугацаагаар гэрээ хийхгүй

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж, иргэдийн мөнгийг өндөр хүүгээр өсгөж өгдөг "Бэлтэс мөрөн" ХХК-ийн байранд Бямба гарагийн орой цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн шалгалт хийлээ. Энэ нь аймгийн цагдаагийн газраас тус газрын үйл ажиллагааг хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгасан зургаа дахь удаагийн үзлэг аж. Цагдаагийн бие бүрэлдэхүүн очсон үеэр мөнгөө өгчихсөн байгаа иргэд олноор цугласан байдалтай байв. Иргэдийн хувьд үйл ажиллагааг нь зогсоочихвол мөнгөө өсгүүлж авч чадахгүй гэсэн айдастай байгаа аж. Гэвч хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид үндсэн мөнгөө ч авч чадахгүй хоцрох эрсдэл байж болохыг сануулсаар байгаа билээ.

Ням гарагийн өглөө аймгийн цагдаагийн газар, "Бэлтэс мөрөн" компанийн төлөөлөл хэвлэлд мэдээлэл өгсөн. Цагдаагийн ажилтан " Энэ компанид аудит орж шалгалт хийж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс үйл ажиллагаа хэвийн явж буй эсэхэд шалгалт хийлээ. Ингээд хоёр сарын хугацаанд иргэдийн мөнгийг буцааж олгох боллоо" гэлээ. Харин компанийн төлөөлөл "Манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Мөнгөө оруулсан өдрөөс сарын дараа хуваарийн дагуу буцаалт хийгээд явна. Шинээр гэрээ хийх тал дээр тодорхой хугацаа хэлж мэдэхгүй байна" гэлээ.

Одоогоор тус компанид хэчнээн иргэд мөнгөө өсгүүлэхээр өгчхөөд байгаа нь тодорхойгүй байна. Мөнгөө өгсөн иргэнээс тодруулахад "Ийшээ мөнгө хийгээгүй хүн л ховор үлдсэн байх. Хүн бүр л ямар нэг аргаар мөнгө олж хийж байна. Би л гэхэд хашаа, байшингаа зараад мөнгө хийсэн. Авах хугацаа арай л болоогүй байна. Сумаас маш олон иргэд ийшээ мөнгөө хийж эргэлдүүлж байгаа" гэж хэллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button