Нийгмийн

Төгрөг сумын байшингуудын дээвэр шуурганд хууларчээ

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт хүчтэй шороон шуурга шуурч гэр нурж, байшингийн дээвэр хууларсан дуудлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд онцгой байдлын албанд иржээ.

Засаг даргын Тамгын газрын 200 м2 өвсний складны дээвэр, бага, дунд хоёр сургуулийн дээвэр, гурван айлын таван ханатай гэр, нэг айлын дөрвөн ханатай гэр нурж, зургаан айлын байшин, нэг цайны газар, хоёр гарааш, нэг дэлгүүрийн дээвэр хууларч, мөн сумын төвөөс баруун урд зүгт 72 км-т Бор булагийн Улсын нөөцийн цэгийн дээвэр хууларч, өндөр хүчдэлийн гурван шон хугарсан байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button