Нийгмийн

Н.Наранбаатар: Наадмын найруулагчаар намайг томилоогүй

Өнөө жилийн улсын наадмыг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулахаар болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Бид энэ талаар түүнээс тодрууллаа.

-Энэ жил улсын наадмыг таныг найруулахаар болсон гэх мэдээлэл цацагдлаа. Үнэн үү?

-Тийм мэдээлэл хаана гарч вэ.

-Цахим орчинд, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд?

-Ёстой мэдэхгүй. Энэ талаар чамаас л сонсож байна. Албан ёсны ямар нэгэн шийдвэр гараагүй.

-Хэрвээ улсын наадмыг найруулуулах санал тавьбал та зөвшөөрөх үү?

-Үнэндээ хэлж мэдэхгүй байна. Миний бие тааруу байгаа. Тухайн үед юу болох нь уу. Харан байж л болно.

Сонирхуулахад, Н.Наранбаатар улсын наадмыг 2016, 2017, 2018 онд найруулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-10 14:50

teneg bandi

Холбоотой мэдээ

Back to top button