УЛС ТӨР

"Захиалга"-аа авагч

Өчигдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд парламентын спикер Г.Занданшатарт 100 мянган хүний гарын үсэг цуглуулснаа хүргүүлэв. Түүний ярьж буйгаар, сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд ийм тооны хүмүүс нэгдсэн гэх. Харин Т.Доржханд өөрөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх замаар үүнд хүрнэ хэмээж буй.

Т.Доржханд гэнэтхэн л төв талбай дээр жагсаал зохион байгуулсан "нэр зүүж", араас нь "Сонгуулийн тогтолцоог өөрчилье, Үндсэн хуульд гар хүрье" гэсэн уриалгаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудаар ч явав. Ингээд 100 мянга, гадаадад суугаа монголчууд нийлээд 110 мянга гаруй гарын үсэг цугларсан гэж мэдээлэв.

Тэгээд "Ард түмэн хүсэж буйг УИХ-ын дарга маань ойлгоосой. Тэр ийм олон иргэн нэгдсэнийг хараад яг үнэндээ гайхсан. Бас онцгойлон хүлээж авсан" гэж ярих. Тэгээд Г.Занданшатар даргад гарын үсгүүд хүргүүлж буй зургаа сошиалд тавьжээ.

Нэг тийм бэлдсэн гэмээр эдгээр үг хэлний цаана МАН-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах агуулга байсаар байгаа. Тэд "давхар дээл"-тэй УИХ-ын гишүүдийн асуудлаар анх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирэхээр төлөвлөж, АН-ын гишүүдээр ҮХЦ-д маргаан үүсгүүлсэн ч гацсан. Харин одоо чимээ имээгүй болчихсон. Парламентын хугацаа талдаа орчхоод буй энэ үес МАН алгуурлалгүй хөдлөх шаардлагатай болов. Тэгж гэмээ нь УИХ-ын гишүүдийн тоог нэмж, парламентыг хоёр танхимтай болгон, өөр тогтолцоо руу тэмүүлэхээс гадна өөрсдөө урт хугацаанд засаглах замаа засахаар буй.

Энэ ч үүднээс АН-ыхныг "захиалаад" бараагүй процесстоо МАН-ынхан өдгөө Т.Доржхандыг ашиглалаа гэлтэй. Өмнө нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгох процесст Т.Доржханд мөн МАН талд ажиллаж, ҮХЦ-д маргаан үүсгэж, эцэст нь бэлэн мөнгө авсан гэж хөшигний ард мэдээлэгддэг. "Захиалга"-аа авсан Г.Занданшатар удалгүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ярьж эхлэхэд гайхах зүйлгүй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-05-13 09:52

МАН ганцаар дарангуйлах аргагүй болохоороо з�##�ь хэрэглэдэг. Өмнө нь Санжийн Баяр бас энэ мэт з�##�илан хийж " манан" мафийг бий болгож хөгжүүлсэн. Намуудыг дээш нь з�##�б�##� монгол улс хэзээ ч урагшлахгүй. Иргэд хууль санаачлах эрхийнхээ төлөө , нам бус УИХ- тай болохын төлөө тэмцэх ёстой.

Зочин
Зочин
2022-05-13 19:57

ХҮН нам МАН, АН-аасаа ялгаагүй, бэртэгчингүүд гэдэг нь харагдаж байна. Доржханд МонРе даатгaлын эзэн. нэмүү өртөгт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, хулхи үйлчилгээ үзүүлж жилд хэдэн тэрбумыг хaлаасладаг луйварчин. Осолд орсон жолооч даатгaлаас хохирлоо барагдуулна гэдэг бараг боломжгүй. Үүний цаана Доржханд гэгч негр байдаг.

Уншигч
Уншигч
2022-05-14 08:37

Үнэхээр сайхан жүжиг тоглогчид

Холбоотой мэдээ

Back to top button