НийгмийнНийслэлОРОН НУТАГ

Дэд сайд Ж.Бат-Эрдэнийн ажлын саад нь хилийн гацаа

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын хуралдаанаар гаргасан нэг шийдвэр бол Дарханы замын бүтээн байгуулалт дуусаж, ашиглалтад орох хүртэлх хугацаанд ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд тухайн байршилдаа, ажлын хэсгийг ахалж ажиллахыг үүрэг болгосон.

Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын явц нь удаан хугацаанд гацаж, саатаж буй Дарханы замыг "Барьж дуусга" гэсэн шахалтыг Засгийн газар дэд сайдад нь үүрэг өгсөн юм. Энэ хүрээнд дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Дарханы зам ашиглалтад ортол Дарханд амьдрахаар болсон.

Тэгвэл Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ түүнээс хойш хорь гаруй хоног Дархан-Уул аймагт амьдарч байна. Түүнийг очсоноос хойш замын ажил эрчимжиж байгаа аж. Долоо хоногийн өмнө эхэлсэн Асфальтын доод суурь дөрвөн км явсан байна.

Түүнчлэн зам тавихад шаардлагатай тоног төхөөрөмж хил дээр гацсанаас үүдэж, захиалсан сэлбэг 16 хонож, өчигдөр иржээ. Улмаар Баруун-Хараагийн дөрөвдүгээр багцын эхлэл 2.3 км замын ажил эхлэхэд бэлэн болжээ.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-16 08:52

ene said darga nar ym hiij chadadag yumuu ?

Зочин
Зочин
2022-05-16 10:29

Заав#### иймд нь тулгаж байж хийх ёстой байдаг юм уу

Зочин
Зочин
2022-05-16 12:16

Дарга олширвол хур#### олширдог, үүрэг өгөгч олширдог, тайлан дүн мэдээ ихсэсдэг, д####дагнуур олширдог. Ажлаа хийх ёстой хүмүүс үүргээ гүйцэтгээд явах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x