УЛС ТӨР

"LRT"-гийн ажлын хэсэг огт ХУРАЛДААГҮЙ, Д.Сумъяабазар бүх галыг өөр дээрээ авна

Нэг километр нь 51 сая ам.долларын өртгөөр Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос БЗД-ийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэгний төсөл эрх баригч намын бүлгийг хот хөдөөгөөр нь талцуулсан. Уг төслийн 50 хувьд Засгийн газар баталгаа гаргавал БНХАУ-ын талаас санхүүжилтийн 85 хувийг нь зээлж болно гэх агуулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айчлалын үеэр анх хөндөгдсөн байдаг.

Тус төслийн зээлийн санхүүжилтэд Засгийн газраар баталгаа гаргуулах агуулга бүхий тогтоолын төслийг Сангийн яам оруулж ирсэн ч Төсвийн байнгын хорооны босго даваагүй унасан нь олны анхаарлыг татсан юм.

-ЕСӨН ГИШҮҮНТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ НЭГ Ч УДАА ХУРАЛДААГҮЙ БАЙНА-

Улаанбаатар хотын тойргоос сонгогдсон гишүүд төслийг дэмжсэн бол Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд эсэргүүцсэн юм. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн хуралдаанаар тус төслийг судлах ажлын хэсэг байгуулсан. Нэг ёсондоо Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нарын хэрүүлд нам нь ийм шийдэл гаргасан. Тухайн ажлын хэсэгт нь:

  1. Х.Нямбаатар
  2. Д.Тогтохсүрэн
  3. Б.Жавхлан
  4. Ж.Сүхбаатар
  5. Ч.Хүрэлбаатар
  6. Н.Энхболд
  7. С.Бямбацогт
  8. Х.Булгантуяа
  9. Э.Бат-Амгалан нар багтсан байдаг.

Эдгээр ЕСӨН гишүүний ТАВ НЬ орон нутгаас, ДӨРӨВ НЬ Улаанбаатар хотынх.

Ажлын хэсэг 14 хоногийн турш ажиллаж, LRT буюу хөнгөн галт тэрэг төслийг дэмжин үргэлжлүүлэх эсэхэд нэгдсэн шийдвэр гаргахаар тогтсон.

Гэвч эл ажлын хэсэг байгуулагдаад сар гаруйн нүүрийг үзэх гэж буй ч одоогоор НЭГ Ч УДАА ХУРАЛДААГҮЙ байна.

-ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГНИЙ ТӨСЛИЙГ Д.СУМЪЯАБАЗАР ХОТ РУУ БҮХЭЛД НЬ ТАТНА-

Ажлын хэсэг ингэж хуралдахгүй байгаа нь Хотын мээртэй холбоотой байх магадлалтай. Учир нь хөнгөн галт тэрэгний төслийг хотын дарга гэдэг утгаараа Д.Сумъяабазар гол рольтой оролцох нь зүйн хэрэг болж буй. Иймд хотын дарга ямар байр суурь баримталж буй талаар өнгийж үзэв.

Тэрбээр эл асуудалд, "Засгийн газраар баталгаа гаргуулахаа ерөөсөө больё, 2024 оны сонгуулиас өмнө амжуулна гэхээ ч больё. УИХ дэмжихгүй байвал тэр л биз хамаагүй. Харин нийслэл санхүүгийн эрсдэлээ бүрэн өөр дээрээ хүлээе. Эл сэдвийг нийтийн анхааралд оруулж, сэвээд байх хэрэггүй" гэдэг байр суурьтай байгаа аж.

Нэг ёсондоо 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө хотын нэг захаас хөнгөн галт тэрэг хөдөлж, Сансарын тойрог хүртэл давхина гэх амлалтаасаа Д.Сумъяабазар буцав. Ингэхдээ бүх галыг өөр дээрээ үүрэхээр шулууджээ.


СЭТГҮҮЛЧДИЙН ТЭМДЭГЛЭЛ: Үе үеийн хотын дарга, удирдлагуудын метротой болох, дүүжин тээвэр нэвтрүүлэх сүржин амлалтууд нэгээхэн ч ажил хэрэг болоогүй. Энэ удаад ч тэр хөнгөн галт тэрэг барих Д.Сумъяабазарын зорилт өндөр өртөгтэй гэдэг утгаараа элэг доог болж, бүтэхгүй сэдэв блох вий гэхээс асар их болгоомжилж буй. Энэ утгаараа тэр Засгийн газрын баталгаа байдлаар авахаас татгалзаж, өөрөө хөдөлгөхөөр шийдэж буй бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-18 08:13

ed nar uur deere avaad yahiin baahan mungu zeelj avchaad odoo yaah geed bgan

Зочин
Зочин
2022-05-18 08:27

xereqqui monqoldamnuurna oor zondoo xyamd shiidel bqa monqo idej sonquulin niar xiij ulsa irqede suitqed yaxab da box xuu mini tolqoiqoo hseneqle

Зочин51
Зочин51
2022-05-18 08:32

bolio ulsaa orond unagaad duusna 1han chigleld yavnch geh shig

Их мэдэх
Их мэдэх
2022-05-18 08:34

Цахилгаан эрчим хүчний асууд�##� хүнд болчихоод байхад ТЭЦ-3 дээр засгийн газрын бат�##�гаа гаргаад яар�##�тай шинэчлээчээ. Гэхдээ Оросууд худлаа гэдгийг харлаа . 4 жил хүлээгээд эрхэлдэггүй

Зочин
Зочин
2022-05-18 08:38

zaa ingeed ahiad neg ulger bolloo

Зочин
Зочин
2022-05-18 09:59

ingeed l huurtaj amidrah tavilantai uruvdultei ard tumen

Зочин
Зочин
2022-05-18 10:05

Тэгээд гацаажээ

Холбоотой мэдээ

Back to top button