УЛС ТӨР

Зуун ямаанд жаран ухна: ТӨҮГ, ТӨХК-ийн дэд дарга нарыг цөөлье

2022 оны төсвийн тодотголын хүрээнд дагалдан батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд:

5.1. “Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагаас бусад этгээд дэд, орлогч даргатай байхыг хориглоно”

гэж заасан байдаг. Энэ шийдвэрийн хүрээнд төрийн өмчит зарим байгууллага дэд дарга нараа чөлөөлөөд эхэлчихсэн, ажлаа өгөөд эхэлчихсэн байна.

Тодруулбал, УБЦТС ТӨХК зургаан дэд захирлаа ажлаас чөлөөлж, орон тоог цомхотгосон. Мөн Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Хөгжлийн банк нийт АРВАН захиралтай. Гүйцэтгэх захирал Г.Мандуулаас гадна Тэргүүн дэд захирал, Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал, Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Хөрөнгийн удирдлагын газрын захирал, Төслийн санхүүжилтийн газрын захирал, Санхүүгийн газрын захирал, Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал гэсэн орон тоонуудтай.

Одоогоор гурван дэд захирлаа чөлөөлсөн гэх мэдээлэл байна.


Дэд дарга нарын асуудал яригдахаар төрийн өмчит хэдэн арван компанийн, хэдэн зуун дэд дарга нарын орон тоо яалт ч үгүй сөхөгдөнө.

Манай улс төрийн өмчийн 106 компанитай. Төрийн өмчит компаниуд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд асар данхар бүтэцтэй. Таваас зургаан дэд даргатай байх нь элбэг. Эдгээр байгууллагуудын орлого арваад жилийн өмнө хоёр их наяд төгрөг байсан бол өнгөрсөн онд 10 их наяд болж нэмэгдсэн. Хэдийгээр орлого нь нэмэгдсэн ч зардал нь дагаад өссөн.

Тансаг хэрэглээтэй, өндөр зардалтай дараах байгууллагуудаас эхлээд дэд захирлуудынхаа орон тоог цөөлөх нь зүйн хэрэг юм.

"Эрдэнэт үйлдвэр": Тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн одоогийн байдлаар дөрвөн орлогчтой ажиллаж байна.

Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор Т.Батмөнх, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Ц.Бат-Энх, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нар ажилладаг.

"Эрдэнэс тавантолгой": Гүйцэтгэх захирлаар Б.Ганхуяг ажилладаг бөгөөд тэрбээр таван дэд захиралтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК: Гүйтэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан гурван дэд захиралтайгаар ажиллаж байна. Эл компани доороо мөн олон охин компанитай. Тэдгээрийнх нь дарга, дэд дарга нарыг тоолвол асар нүсэр бүтцүүд яригдана.

Аливаа төрийн өмчит байгууллагын дэд дарга нар нь ямагт улстөрчдийн сонгуулийн халаа сэлгээний хүмүүс байж ирсэн нь үнэн. Тиймээс хэмнэлтээ тав зургаан дэд даргатай төрийн өмчит байгууллагуудаас эхлүүлэх нь хэрэгтэй.

-ОГТ ХЭРЭГГҮЙ АГЕНТЛАГИЙН ДЭД ДАРГЫН СУУДАЛ-

Засгийн газрын хэрэгжүүлэгч 25 агентлаг, Ерөнхий сайдын удирдлага доорх дөрөв, Шадар сайдын тав, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гээд 35 агентлаг бий бөгөөд 50 гаруй дэд даргатай. З

асгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тоо гэхэд 152 байхаар хязгаарласан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид тэргүүн дэд дарга нэг, дэд дарга гурав бий. Тэдний доор 10 газар, тэдэнд харъялагдах хэлтэст дарга нар бий.

Шадар сайдын мэдэлд байдаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэхэд мөн л Газрын даргаас гадна тэргүүн дэд 1, дэд дарга 2 байх агаад тэдний дор 9 газрын дарга гээд үндэс мөчир нь салаална.

Төрийн ихэнх агентлагууд дэд даргатай. Тэд бас л даргын дайтай эрх ямба эдлэх бөгөөд үүдэндээ туслах суулгаж, ордноор цүнх барин хэсээстэй улс томилогддог. Мөн л сонгуулиар том даргадаа идэвхтэй ажилласан, нам дагасан хүмүүс ийм албанд томилогддог бичигдээгүй хуультай.

Эдүгээ яамдынхаа бодлогын хэрэгжилтийг хангах учиртай ихэнх агентлагууд өнөөдөр оршин байгаа нь мэдэгдэхгүй, амь голгүй шахам байдлаар төсвөөс зулгааж суугаа. Агентлагийн дарга нар олон нийтэд ч, хэвлэлийнхэнд ч танигдаж амжихгүй байсаар албанаасаа буух нь асар их. УИХ-ын гишүүд, сайд нарт тал зассан, нэг л том цүнх барьсан үндсэн дарга нараа сайн хариуцлагажуулахад л болох асуудал. Тэдэнд дэд даргын хэрэг үнэндээ үгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-18 08:12

dandaa hamaatan sadanguutaa hii oron toon deer tavitsan bgaashde

Зочин
Зочин
2022-05-18 08:17

Ганхуяг, Бадамсүрэн хоёр олон дэд дазхирлуудаад чөлөөлөлөөч

Их мэдэх
Их мэдэх
2022-05-18 08:31

Ганхуяг аа Батсайхан дэд захир�##� нэртэй тэр ф�####�г �######�уулаарай.

Зочин
Зочин
2022-05-18 08:37

tsus oirtsson

Зочин
Зочин
2022-05-18 08:49

Анандбазарын Үүрийнтуяа гээд Эрдэнэтийн дэд захир�##� хүүхнийг чөлөөл

Зочин
Зочин
2022-05-18 09:58

buur neg davartsan heseg uls mongold bainaa

Зочин
Зочин
2022-05-18 10:38

үнэн шүү. дэд даргуудыг байхгүй болгох хэрэгтэй. Үндсэн дарга нар нь ажил хийхгүй ордоноор хэссэн хүмүүс байдаг байх..

guyuu
guyuu
2022-05-18 11:21

olon tusmaa sn tsever mungunii erelguud end hatignaj sortsgooj udlaa ene uildver tednii mungiig uildverleed 40 orchim jil boljee.

Зочин
Зочин
2022-05-18 18:40

Цөөлөхийг дэмжиж байна

bat
bat
2022-05-18 18:50

odoo ter gazriin tos gej baahan darga nar bas ban kkk

Зочин
Зочин
2022-05-18 22:50

МАН ТЭЦ үүд бна . Цаг тахлын үед 30 хувь , 50 хувиар сайгүй сайн ажиллаад болж л байсан . Үүдний олон зогсоолын манаач шиг цэргүүд , г�##�ынхан , оффисоор дүүрэн улсууд гээд ш�##� хэрэггүй тогтмол ц�##�ин хуссан хүмүүс зөндөө зөндөө

Холбоотой мэдээ

Back to top button