УЛС ТӨР

Г.Занданшатар Төрийн ордонд пүүзтэй орохыг зөвшөөрөх чиглэл өгчээ

Ангийнхантайгаа Төрийн ордонтой танилцахаар ирсэн боловч пүүз өмссөн байсан тул нэвтэрч чадаагүй хүүгийн тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд сошиал орчинд өндөр авсан. Улмаар "Төрийн ордныг улам нээлттэй болгох хэрэгтэй, хувцсаар ялгаварлахыг зогсоосон нь зөв" гэсэн байр суурь илэрхийлэгдэж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2022.05.28/ УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын албаны хүмүүсийг дуудаж, уулзсан байна. Үүгээр хүүхэд, залууст Төрийн ордныг нээлттэй байлгах чиглэлийг өгсөн байна. Үүний зэрэгцээ Төрийн ордны хойд цэцэрлэг, Чингис хааны хөшөөний урд талын хэсгийг ч хаалтгүй болгохыг үүрэг болгожээ.

Энэ талаар УИХ-ын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц Твиттер хуудастаа жиргэсэн бөгөөд "Нөгөө пүүз ч ок шүү" гэсэн нь анхаарал татаж байна. Энэ нь Төрийн ордонд пүүзтэй орохыг зөвшөөрөх чиглэлийг ч мөн УИХ-ын дарга өгсөн гэж ойлгогдож байна. Харин зөвхөн хүүхэд, залууст хамаарах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sddgg
sddgg
2022-05-18 06:50

nerteigeer ni irgeded neelttei bolgochih

Холбоотой мэдээ

Back to top button