Д.Сумъяабазар: Интернет, WiFi-тай автобус оруулж ирж, нийтийн тээвэрт нэвтрүүлнэ
Өнөөдөр /2022.05.18/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цахилгаан автобус 110-ыг, дизель түлшээр явдаг 410-ыг, троллейбус 40-ийг шинээр оруулж ирж, нэвтрүүлэхээр төлөвлөж байна.Санхүүжилтийг дотоодын болон гадаадын эх үүсвэрээр шийднэ. Тодруулбал, энэ зундаа 591 автобусыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Түгжрэл бууруулах чиглэлд 420 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 60 орчмыг нь нийтийн тээврийн парк шинэчлэлд тавьж байгаа. Гэхдээ зөвхөн улсын төсөв харвал олон жил дамнана. Иймд гадаад, дотоодын эх үүсвэрээр шийдэх нь зөв гэж үзсэн. Сангийн яамны хувьд зарим зүйлд татвараас чөлөөлж өгөх хэрэгтэй гэж харж байгаа.
Бид тохитой, дулаан, интернет, WiFi-тай автобусууд оруулж ирэхээр ярилцаж байгаа” гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий горьдоогоод бай.ирсэн хойн л ирлээ гэж баярлая хууртаж хансан.сэрүүн зүүд бна.болтугай.
Маш сайн бна, сайн гоё Бенз, Волво, Япон автобус оруулж ирээрэй... Хэзээ ч Хятад автобус битгий аваарай оруулж ирээрэй...
za mahan tolgoi mne tsahilgaan l bsan n dr shuu, tegehgui bol ene heden ariin haalgaar uzlegt ordoggui bus nuud chine utaj alah ni
zov shiidver bna bayarlalaa sumiyabazartaa
САЙХАН ДОНГОДОХ ЮМ АА БҮГД АВТОБУСНЫХАА МӨНГИЙГ ТӨЛДӨГ АВТОБУСНЫ МӨНГӨӨ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАМААР ШИЙДДЭГ БОЛСОН ҮЕД Л НИЙТИЙН ТЭЭВЭР ХӨГЖИНӨ