УЛС ТӨР

Г.Ёндон: “ПетроЧайна” 1993 оны гэрээнд үндэслэж, татвар төлөхөөс татгалздаг

Өнөөдөр /2022.05.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Дорнод аймагт газрын тос олборлодог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийн талаар мэдээлэл сонслоо. Үүгээр Шадар сайдаар ахлуулж, БНХАУ-ын талыг оролцуулсан ажлын хэсэг байгууллаа. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тосны нөөцийн  талаар ҮАБЗ-д танилцуулах үүргийг надад өгсөн. Мөн цаашид газрын тосны нөөцийн хайгуулын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгөөд байна.

“ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК жилд 1.5 сая орчим тонн газрын тос олборлох боломжтой ч сүүлийн жилүүдэд багасаж байгаа. Энэ бидний санааг зовоож буй. Мөн 200 орчим тэрбум төгрөгийг жил бүр улсын төсөвт төвлөрүүлдэг.

Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчилье гэсэн саналыг Монголын талаас удаа дараа тавьдаг. Тодорхой шийдэлд хүрч чаддаггүй. Хоёр талын байр суурь маргаантай байдаг. 1993 оны буюу анхны гэрээн дээр манай ЗГ АНУ-ын компанийг тодорхой татваруудаас чөлөөлсөн. Дараа нь 2005 онд “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК АНУ-ын компанийг хувьцааг нь худалдаж авч, гэрээг бүх нөхцөлөөр нь шилжүүлж авсан.

1993 оны үеийн нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн дэх шийдвэрийг шүүх эрх надад байхгүй.

Бид одоо бүтээгдэхүүн хуваах гэрээг сайжруулах асуудлыг ярина гэдэг нь: 2012 онд батлагдсан Татварын багц хууль зэрэг шинэ хуулиудад нийцүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл татвар авдаг болно.

БНХАУ-ын тал бол, сүүлд батлагдсан хууль хуучнаасаа дор нөхцөл байдлыг бий болгох бол хуучнаа мөрдөнө гэсэн олон улсын эрх зүйг зарчмыг бидэнд тавьж, татвар төлөхөөс татгалздаг. Бид харин бүтээгдэхүүн хуваах гэрээг олон улсын гэрээ биш тус дотоодын хууль тогтоомжид нийцэн өөрлөгдөх ёстой гэж үздэг” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-18 16:41

30 хад жил Дорнодын т####ыг мөлжижээ. Тусгаар улс бн даа, хөөгөөд гарга.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x