УЛС ТӨР

ХУУЛИЙН ТАЙЛБАР: Ажилласан жилийн шаардлагыг 4 жилээр бууруулж, ОУ-ын туршлагыг дүйцүүлнэ

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Харин гишүүдийн ирц хангалтгүй байсан тул санал хураалгүйгээр чуулганы хуралдааныг өндөрлүүлсэн юм.

Харин тус хуулийн төсөлд:

  • Яамдын ТНБД, газрын дарга нарын ажилласан жилийн шаардлагыг бууруулах
  • Монгол Улсын нэгдэн орсон олон улсын байгууллагад ажилласан жилийг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлж тооцох зэрэг агуулга багтсан нь анхаарал татаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллах хүчнийг илүү задалж, сэлгэх боломж бий болгож буй агуулга ерөнхий хүрээнд харагдаж буй. Нөгөөтээгүүр, Ковидын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүй томилогдсон албан тушаалтнууддаа эрх баригчид боломж олгох уу гэсэн асуулт бий.

-АЖИЛЛАСАН ЖИЛИЙН ШААРДЛАГЫГ ДӨРВӨН ЖИЛЭЭР БУУРУУЛАХ-

Одоо мөрдөж буй хуулийн дагуу:

  • Яамдын ТНБД-д мерит зарчмаар 16 жил төрийн байгууллагад ажилласан байх
  • Харин газрын дарга нарт 12 жил төрийн байгууллагад ажилласан байх шаардлага тавьдаг.

Тэгвэл нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд энэ шаардлагуудыг тус бүр дөрвөн жилээр бууруулж, тусгажээ. Өөрөөр хэлбэл ТНБД-д 12, газрын дарга нарт найман жилийн шаардлага тавих юм байна.

-ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАСАН ТУРШЛАГЫГ ДҮЙЦҮҮЛЭХ-

Мөн гадаадын өндөр шаардлага бүхий байгууллагуудад ажилласан туршлагатай хүмүүс Монголдоо төрийн алба хашихад мерит зарчмаар өгсөөгүйн улмаас хаалттай тулгардаг. Тэгвэл уг туршлагыг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх агуулга хуулийн нэмэлт өөрчлөлтөд туссан байна.

Тодруулбал, “НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулагдсан олон улсын бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцно” гэж заажээ.  

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button