Нийгмийн

“ЕС-145” нисдэг тэргээр анх удаа түймрийн тандалт хийж, аврагчдыг хүргэлээ

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг анх удаа ойн түймрийн тандалтын нислэгийг үйлдэж, түймрийн голомтод алба хаагчдыг хүргэлээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн “Ононгийн живхээртэй-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.18-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу “ЕС-145” загварын нисдэг тэрэг 17:16 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөөрч, түймрийн голомтын дээгүүр тандалтын нислэг үйлдэж, түймрийн нөхцөл байдлыг үнэлэн, шуурхай бүлгийн аврагчдыг буулгаад 20:33 цагт Хэнтий аймгийн Чингис хотод газардлаа.

Түймрийн голомтод буусан шуурхай бүлгээс ойн түймрийг 05.18-ны өдрийн 21:51 цагт цурамд оруулан, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button