Нийгмийн

II төв эмнэлэг: Томографийн аппарат эвдэрч, засвар хийлгэж байна

Улсын хоёрдугаар төв эмнэлэг MRI аппарат нь эвдэрч, сувилагч нар нь сэхээний өвчтөнөө хувийн эмнэлэг рүү зөөж байна гэх мэдээлэл тархсан.

Уг мэдээлэлд II эмнэлгийн зүгээс мэдэгдэл хийлээ.

Мэдэгдэлд, "Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн MRI, CT оношилгооны аппаратууд ажиллахгүй байгаа талаар цахим орчинд ташаа мэдээлэл нийтлэгдээд байна. УХТЭ-ийн MRI буюу соронзон үелзүүрт оношилгооны аппарат хэвийн ажиллаж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Харин 128 зүслэгт компьютерт томографийн (СТ) аппаратад гэмтэл гарч, шалтгааныг тогтоосон бөгөөд шаардлагатай сэлбэгийг захиалга хийгдэн засварын ажил үргэлжилж байна. Дээрх бүх засварын үйл ажиллагаа нэг сар орчим өнгөрч буй бөгөөд энэ хугацаанд бид нэн шаардлагатай тохиолдлуудаа ойр байрлалтай зарим эмнэлгүүдэд компьютерт томографийн оношилгоо хийлгэхээр албан бичгээр тохирч эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байгаа болно.

Манай эмнэлэг үйлчлүүлэгчиддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай үзүүлэхээр хичээн ажиллаж байгаа бөгөөд засвартай байгаа компьютерт томографийн аппаратаас үүдэн үйлчлүүлж буй иргэдэд болон нийгэмд ташаа ойлголтыг төрүүлж хүндрэл учруулсанд хүлцэл хүсье" гэсэн байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button