Нийгмийн

Тээвэрчид: Тээврийн салбарыг үгүй хийх хууль хуулийн төсөл санаачиллаа

“Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ, “Монгол тээвэр нэг­дэл” ХХК-ийн төлөөлөл хамтран нүүрс тээврийн С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ерөнхийлөгч С.Ганболд "Гашуунсухайт боомтод нийт 7,000 гаруй тээврийн хэрэгсэл Монгол Улсын нүүрсний тээврийн үйл ажиллагааг зохицуулан явж байгаа. Үүний 10 хүрэхгүй хувь нь Монголын үндэсний тээврийн компаниуд гүйцэтгэж байгаа юм. 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд Хууль зүй, Дотоод Хэргийн сайд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийг уурхайнууд болон борлуулалттай уялдуулж нүүрс худалдан авагч талын саналын дагуу тээвэрлэгч байгууллагад олгоно гэж мэдэгдсэн.

Үүний дагуу Автотээврийн нэмэлт хуулийн төсөл боловсруулагдсан байна. Энэ талаар санал бодлоо илэрхийлэх гэж энд цугласан. Хэрэв С зөвшөөрлийг худалдан авагч талдаа хариуцуулаад өгчихвөл эдгээр тээврийн компаниуд хүнд байдалд орохоос гадна ирээдүйд Монголд тээврийн компани байх уу үгүй юу гэдэг асуудалтай тулгарна" гэлээ.

Өмнөговь аймгийн Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны төлөөлөл "Автотээврийн Үндэсний Төв С буюу олон улсад тээвэр хийх зөвшөөрлийг олгодог. Үүнийг тойрсон маргаан, авлига, хээл хахуулийн асуудал үүсдэг. Төрийн бус байгууллагууд болон тээврийн аж ахуйн нэгжүүд олон удаа Засгийн газарт энэ авлига хээл хахуулийн асуудлыг болиулах, тээврийн ААН-үүдэд ижил тэгш эрх олгох саналыг тавьж ирсэн. Гэвч харамсалтай нь Засгийн газар уг асуудлыг хялбархан буюу хуульд нэгхэн заалт оруулж өөрчлөхөөр өргөн барьжээ. Уг хуулийн төсөлд тээврийн салбар бус Сангийн яам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, уурхайнууд С бичгийг худалдан авагч буюу Хятадын талын ААН-ийн саналыг үндэслэж олгоно гэсэн байна.

Тээврийн салбараа үгүй болгох хэмжээний хуулийн төслийг санаачлан өргөн барьж буйд тээврийн ААН-үүд эмзэглэж байна. 300 гаруй тээврийн компани дотор 30 хүрэхгүй монгол компани татвараа төлөөд, ажилчдаа цалинжуулаад, баялаг бүтээгээд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгээд явж байна. Хуулийн төсөлд зааснаар Монголын тээврийн яамны хийх ёстой ажлыг худалдан авагч болон уурхайнууд хийх гэж байгаа нь үндэсний аюулгүй байдлын асуудал болчихлоо сайд нараа. Засгийн газар энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, тээвэрчид болон бизнес эрхлэгчдийн үгийг сонсож хуульд өөрчлөлт оруулах биш дүрэм журмаа сайжруулах тухай ярихыг шаардаж байна" гэж хэллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x