УЛС ТӨР

Дээд шүүхийн дэнс Х.Баттулгын хувь заяаг ДЭНСЭЛНЭ

Өнөөдөр /2022.05.20/ УДШ Х.Баттулгын хувь заяаг дэнслэнэ. Тодруулбал, түүнийг Ардчилсан намын даргаар бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм.

Сануулахад, АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэрээ дэвшүүлсэн ч Улсын дээд шүүхээс С.Эрдэнэ талын АН-ыг албан ёсоор бүртгэснээс болж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсан. Гэвч сонгууль болохоос хоёрхон хоногийн өмнө нэрээ татсан нь сонгуулийн санал хураалтад нөлөөлөхгүй хэмээн сунгаа хэвийн үргэлжилж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан байдаг. Мөн түүнийг батламжлах хурал энэ сарын 7-ны өдөр болж, түүнд АН-ын тамга тэмдэгийг гардуулсан юм.

Түүнийг дэмжигчид хоёр хоногийн өмнөөс “төв талбайд ирээд дарга болгохгүй бол зулын гол болно” хэмээн мэдэгдэв. Өчигдөр УДШ-ийн гадаа эмээ, өвөө нар цугларч “шүүх шударга ажиллахгүй байна, Х.Баттулга дарга болохгүй бол амьдрах сонирхол алга” гэхчлэн лоозон барьж сууцгаав.

Уриа лоозон барьж өдөржингөө суусан өвөө, эмээ нарыг С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нар хөлсний хүмүүсээ оруулж бужигнуулсан гэж хуульчид мэдэгдсэн юм.

Х.Баттулга, С.Эрдэнэ нарын хэн хэн нь ихэд сандарч байгаа бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баяраа
Баяраа
2022-05-20 08:30

Баттулгын биш АН-ын цаашлаад Монгол улсын хувь заяаг дэнсэлнэ.

зочин
зочин
2022-05-20 10:33

Хоёр сонголт байна.
1. Баттулгыг дэмжээд хэсэг бүлэг хүмүүсийн доромжлол доор цаг хугацааг илээх
2. Ардчиллын үнэ цэнийг мэдэрдэг, �##�сын холч хараатай, боловсролтой удирдагч гаргах сонголтууд байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button