Нийгмийн

Сураггүй болсон портер машиныг олж, Сэлэнгэ мөрнөөс татаж гаргахаар ажиллаж байна

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар “Портер” автомашинтай зорчиж явсан гурван хүн 4 сарын 9-ний өдрөөс сураггүй болсон.

Тэднийг “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 4 сарын 12-нд хүлээн авч, 5 сарын 5-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон.

Гэтэл 5 сарын 18-ны өдөр “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 7 км-т “Майхан толгой” гэдэг газар Сэлэнгэ мөрөн дотор “Портер” загварын ачааны автомашиныг илрүүлсэн тухай Цагдаагийн байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 13:45 цагт, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 21:55 цагт тухайн газарт тус тус очиж, тандалтын ажиллагаа явуулж, голын эргээс 25-30 метрт, 3.5 орчим метрийн гүнд байгаа автомашины байршлыг тогтоосон.

Ингээд 5 сарын 19-ний өдрийн байдлаар 16 удаагийн шумбалт хийж, тухайн автомашиныг троссоор холбож “Зил-131” загварын автомашинаар татан гаргах ажиллагааг зохион байгуулсан боловч голын урсгал ширүүн, усчин-аврагч нар шумбалт хийхэд хүндрэлтэй үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 

Улмаар 5 сарын 20-ны өдрийн 09:00 цагт ажиллагааг эхлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button