Сүрьеэгийн эмнэлэг: Д.Сарангэрэлийн үед тендерт шалгараагүй компани ТХААГ-тай шүүхдэн ялжээ

2019 оны улсын төсөвт Сүрьеэгийн эмнэлгийн барилгын санхүүжилтийг 10 тэрбум төгрөгөөр баталсан байдаг. Улмаар 2019.12.19-нд ТХААГ-аас төслийн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендер зарласан. Энэ үед Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл ажиллаж байв. Харин түүний хүү Х.
Тэгвэл, тухайн үед тендерт “Гангар инвест” ХХК шалгарч байжээ. Харин шалгаруулалтад оролцсон “Хар чонот” ХХК шударга бус шийдвэр гэж үзэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Гомдлыг 2021.10.06-нд хэлэлцэн шийдвэрлэж, тендер шалгаруулалтын дүнг хүчингүй болгожээ. Улмаар “Хар чонот” ХХК-ийн үнэлгээг дахин хийхээр болжээ.
ШҮҮХЭД ЯЛСАН "ХАР ЧОНОТ" ХХК-Г ӨДГӨӨ ТЕНДЕРТ ШАЛГАРСНААР БҮРТГЭЖЭЭ
Шүүхийн маргааны процессыг тайлбарлавал, “Хар чонот” ХХК-иас:
- “Гангар инвест” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах
- Тендерийн хүрээнд “Хар чонот” ХХК-ийн үнэлгээг дахин хийх зэрэг шаардлага тавьжээ.
Тухайн үед “Хар чонот” ХХК тендерийн бүх шаардлагыг хангаж байснаас гадна хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Дээр дурдсанчлан, “Хар чонот” ХХК ялсан. Улмаар “Гангар инвест”-ийг шалгаруулсан шийдвэр хүчингүй болжээ.
Эндээс, Д.Сарангэрэл, Х.

Өнөөдрийн байдлаар, Сүрьеэгийн эмнэлгийн барилгын тендерт “Хар чонот” ХХК-ийг шалгарсан гэж тодотгожээ. “Хар чонот” болон “Гангар инвест” ХХК-иудын өмчлөгч, хувьцаа эзэмшигчдийн тухай мэдээллийг дата орчноос шүүхэд Д.Сарангэрэл, Х.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн муу компани шүүгдэж ш####гарсан байна тэд хэзээ ч барилга бариж чадахгүй зүгээр л дандаа шүүх гэж ядаг газар одоо болих хэрэгтэй
Ene neg hudlaa zalilan hiisen avgai baina