УЛС ТӨР

"Өрийн хавханд орох дараагийн улсаар Монгол Улс нэрлэгдээд байгаа шүү дээ"

Өнөөдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдаж байна. Ардчилсан намын бүлэг хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Ганбат:

Хэвлэлийнхэн та бүхэнтэй холбоотой доромжлох, гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулж ирж байна. Бид 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байсан. Хэвлэлд үзэл бодлоо илэрхийлсний төлөө гүтгэх заалтаар эрүүгийн хариуцлага хүлээж болохгүй. Нөгөө талаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгч эрүүгийн хариуцагчдыг албадан ирүүлэх тухай заалт оржээ. Энэ бол хор хөнөөлтэй зохицуулалт юм. 

Өрийн хавханд орох дараагийн улсаар Монгол Улс нэрлэгдээд байгаа шүү дээ. Магадгүй бид Өмнөговь аймгаа ч юм уу 50, 90 жилээр алдах нөхцөл байдал үүсч болзошгүй юм гэдгийг хариуцлагатайгаар анхааруулж хэлж байна. Тиймээс өр үйлдвэрлэх явдлаа зогсоох шаардлагатай байгаа юм. 2030 он гэхэд улс орноосоо хөөгдөх туугдах дээрээ тулчихсан байна. Ард түмэн үүнийг тэсч, тэвчихгүй" хэмээлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Гадаад өрийн асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Монгол Улсын Засгийн газар өрийн аргачлалыг тооцохдоо зориуд иргэдийг төөрөгдүүлсэн буруу аргачлал хэрэглээд байна. Монгол Улсын өр хамгийн ноцтой түвшинд оччихсон байна. ДНБ-ний 221 хувьтай тэнцэх хэмжээний өртэй болчихсон байна гэдгийг Дэлхийн банк зарлачихсан. Гэтэл манайх өрийн аргачлалаа буруу тайлбарлаж санаа зовох хэмжээнд хүрээгүй, хуулийн хүрээнд байгаа гэж тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, төрийн өмчит компаниудын өрийг хасаад хэлээд байна.

Иргэд хувьцаа авах, койн авахад бараг хоёр их наяд төгрөг зарцуулсан байна.

Мөн Д.Ганбатаас сэтгүүлчид асуулт асуулаа.

-Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүд бүлгийн даргаа огцруулахаар хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ?

-Би өнөөдөр энд байж л байна. Огцруулах хууль өргөн барьсан гишүүдээс өөрсдөөс нь асуу.

-Танай бүлгийн хуралдааны ирц хүрсэн юм уу. С.Одонтуяа гишүүн та хоёр л хуралдсан юм биш үү?

-Манай Д.Бат-Эрдэнэ гишүүн суусан. Хуралдаанд оролцох боломжтой гишүүд хөдөө томилолтоор яваа. Б.Бейсен, А.Адьяасүрэн нарын гишүүд хөдөө яваа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-23 15:18

МАН ч МОНГОЛОО ХУДАЛДЛАА ШҮҮ.2016 ОНООС ХОЙШ ӨР ТАЛИЙЖ ӨГСӨН .ӨРИЙГ ӨРӨӨР ДАРЛАА. . ДЭЭРЭЭС НЬ ИДЭЖ УУЖ БОЛОХ БҮХНИЙГ МАН ИДЛЭЭ ДЭЭ.

Зочин
Зочин
2022-05-23 18:33

нахуй чи �##�танхуяг сайханб�##�аг нарыгаа өр зээл тавиад гулруулж байхад юу хийж ёайсан новш вээ та нарын богино хугацаатай зээлийг чинь төлөх гэж энэ замаг ажиллаж ёайгааг харж ёайгаа биздээ

Зочин
Зочин
2022-05-23 19:19

Юун наадам ...100...101 жил тэмдэглэж баярлах вэ.... Өрөө дарж ард түмэн.хотол олноороо ТАЙВАН л аж төрмөөр байна.
Өр. Өрийн эх үүсвэрийг хэн гэгч эрх мэдэлтэнүүд тавьсан билээ.
Хэн хэн гадны улс оронд гаднханыханаас эх орны баялагийн үр шижмээр шан харамж авилга авч санхүүжсэн их хэмжээний в�##�ют нуучихаад хэзээ мөдгүй оргон �######�ах гэж байгаа билээ гантулгаа!!!

Зочин
Зочин
2022-05-24 00:06

Эрдэнээгин хэрэглэсэн бэлгэвч

Холбоотой мэдээ

Back to top button