УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Том төслийн гүйцэтгэгчийг тендергүйгээр сонгохыг МАН-ыг бүлэг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.05.23/ хуралдлаа. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцлээ. Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гуравдугаарт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувьчлал хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн өөрчлөлтийг УИХ-д хэлэлцэх эсэхийг нь шийдэх гээд явж байгаа. МАН-ын бүлэг завсарлага авсан. Өнөөдрийн өргөн барьсан хуулийн хүрээнд нь гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай. Хэлэлцээд хэлэлцэх эсэхийг нь дэмжинэ, гэхдээ Ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзлээ. Тус хуулийн төслийн 34 зүгээр зүйл буюу “Улс орны нийгэм эдийн засгийн томоохон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг гэрээ байгуулан сонгоно” гэсэн заалтыг дэмжиж болохгүй гэж үзсэн. Мөн 3.13-т “УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад орсон төсөл, арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж санхүүжүүлэх бол энэ хуулийг дагаж мөрдөхгүй” гэдэг заалт байгаа. Эдгээр заалтуудыг цаашид ажлын хэсгийн түвшинд хасаж, бусад заалтыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрт, Төрийн албаны тухай хуулийн төслийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулийн хоёр заалт дээр онцгой анхаарч ажиллаж байна. Шалгалт өгөөгүй иргэнийг гэрээггээр авч ажиллуулж болно гэсэн заалтыг шүүмжилсэн. Бүлэг дээр ярилцаад хэлэлцэх эсэхийг дэмжинэ. Ажлын хэсэг гаргахаар тогтлоо. Энэ хуулийг зарчмын хувьд дэмжинэ, гэхдээ нэг жилийн хугацаанд төрийн албанд орж самрах үйдлийг гаргуулж болохгүй гэдэг дээр санал нэгдсэн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-23 15:04

танайх ####ь ч утгаараа идэж ухух юм чинь ингэж хэлбэрдэж яөадаг байна аа

Зочин
Зочин
2022-05-23 15:04

Тогтохсүрэн юугаа мэдэхэв дээ

Зочин
Зочин
2022-05-23 18:23

Новш чинь жүжиг тавиад байна уу

Зочин
Зочин
2022-05-23 20:11

Тeндeртэй ч тeндeргүй ч өөрөө ху######г гар байж. Уурын зуухны бүх төслийг хамаад суудаг тул уурын зуух Тогтох гэдэг хочтой болчихоод

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x