НийгмийнУЛС ТӨР

Гадаад өрийн зээлийн хүүнд жилд төсвөөс НЭГ ИХ НАЯДЫГ төлдөг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн бодлогын баримт бичгийн хэрэгжилттэй танилцах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Өрийн буруу бодлогоос болж 2030 онд Монголоос хөөгдөх вий” хэмээн хэлсэн юм. 

Манай улс 2011 онд 9.7 тэрбум ам.долларын гадаад өртэй байсан бол одоо энэ тоо 33 тэрбум болж нэмэгджээ. Үүний 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрын зээл байгаа юм.

Засгийн газрын зүгээс зээлийн эргэн төлөлтийн зохицуулалт хийх шаардлагатай буюу хамгийн өндөр төлбөр хийх ачаалалтай үе нь 2021-2024 онд тохиож буй. Тодруулбал,

  • 2022 оны арванхоёрдугаар сард 1.0 тэрбум ам.долларын Чингис бондын
  • 2023 оны гуравдугаар сард 800.0 сая ам.долларын Гэрэгэ бондын
  • 2024 оны гуравдугаар сард 600.0 сая ам.долларын Хуралдай бондын өр төлбөрийг тус тус төлнө.

Харин Засгийн газрын баталгаа гаргасан "Самурай" бондын 730 тэрбум төгрөгийн өрийг Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл үүснэ.


Засгийн газрын гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлж буй гол зүйл нь зээлийн хүүгийн төлбөр. Нэг жилд их наядаар тоологдох хэмжээний хүү төлдөг болсон.

Засгийн газрын өрийн үйлчилгээний хүүгийн төлбөрт:

  • 2016-2018 онд нийт 3.2 их наяд төгрөг зарцуулжээ.
  • 2016 онд 947 тэрбум төгрөг 
  • 2017 онд төсвийн орлогын 16.4 хувь,
  • 2018 онд 1.0 их наяд төгрөг буюу нэгдсэн төсвийн нийт зардлын 11.3 хувь.
  • 2019 онд 1.0 их наяд
  • 2020 онд 1.1 их наяд
  • 2021 оны батлагдсан төсвийн хүрээнд 1 их наяд 135 тэрбумыг буюу урсгал зарлагын 10.4 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө

Харин 2022-2024 онд 1,109.7-1,139.6 тэрбум төгрөгт тогтвортой хэмжээнд байхаар төсөөлжээ.

Засгийн газрын зээлийн хүүгийн зардал энэ онд төсвийн зарлагын 7.1 хувь, ирэх жил 6.2 хувь болох тооцоолол байна. 

Өрийн үйлчилгээнд төлсөн төлбөр боловсролын салбарт зарцуулсан хөрөнгө оруулалтаас 2016 онд 30.1 дахин, 2017 онд 78.4 дахин, 2018 онд 16.9 дахин их, эрүүл мэндийн салбарт зарцуулсан хөрөнгө оруулалтаас 2016 онд 74.5 дахин их, 2017 онд 126.6 дахин, 2018 онд 81.0 дахин их байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-24 08:49

Хямр�##� хямр�##� нийгэмийг минь бүрхэж байна даа

Зочин
Зочин
2022-05-24 08:50

Улсын төсөв өсөөд байдаг гол ш�##�тгаан нь зээлийн хүүнүүдэ төлж явдагтай холбоотой шүү

Зочин
Зочин
2022-05-24 10:01

өрөө төлж дууст�##� дахин ямар ч зээл бүү ав

Зочин
Зочин
2022-05-24 10:01

Зааа яахав бүгд хичээж чадв�##� цаг үе сайхан болно дөө гэж уужилмаар...

Зочин
Зочин
2022-05-24 10:01

Яанааа????

Холбоотой мэдээ

Back to top button