Нийгмийн

Б.Бат-Өлзий: Эрлийз, монгол адууг хамтад нь хольж уралдуулах л хамгийн зөв, оновчтой гаргалгаа

Жил бүр улсын наадмын үеэр эрлийз, монгол морьдын асуудал багагүй маргаан дагуулдаг. “Эрлийз морь уралдууллаа”, “Монгол морийг эрлийз гээд хасчихлаа” гэдэг асуудал үргэлж гарсаар, олныг талцуулсаар ирсэн.

УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эрлийз, монгол морийг ялгахдаа сэрвээний өндрийг нь хэмжих, зориулалтын лазер төхөөрөмж ашиглах санал гараад буй.

Сэтгүүлч Б.Буяндалай ярилцлагаа ерөнхийд нь тоймлон ингэж ярилаа.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газар цаашид монгол адууны генийн дарааллыг тогтоох үүрэг хүлээнэ. Энэ хүртэл монгол адууг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулна. Ингэхдээ адууг лазераар буудаж өндрийг нь хэмжинэ. Монгол адууны генийн дарааллыг тогтоохын тулд Монгол орны бүхий л аймгаар явж 20-50 мянган адууны шүлс, цусны дээжийг цуглуулах тул хугацаа шаардана” гэсэн юм.

Эрлийз, монгол морийг ялгахдаа сэрвээнийх нь өндрийг хэмжих хэр зөв, оновчтой гаргалгаа вэ. Монгол морины генийн дарааллыг тогтоох боломжтой юу. Баяр наадмын тухай хууль болон цаг үеийн асуудлаар Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзийтэй ярилцлаа.

Улс, бүсийн наадмын 100 гаруй айраг, түрүүтэй, олноо “Дугараа” хэмээн алдаршсан тэрбээр өнөө цагийн Монголын урдаа барьдаг уяачдын нэг яах аргагүй мөн.

ЭРЛИЙЗ, МОНГОЛ АДУУГ СЭРВЭЭНИЙХ НЬ ӨНДРӨӨР УРТ ХУГАЦААНД ЯЛГАХ БОЛОМЖГҮЙ

-Баяр наадмын шинэчилсэн хуулийн төсөлд эрлийз, монгол адууг сэрвээнийх нь өндрөөр ялгах санал гаргаад байгаа. Энэ хэр зөв гаргалгаа вэ?

-Ер нь арга ядсан зүйл. Сэрвээний өндрийг хэмжих нь үүлдэрлэг байдлыг харахаас арай дээр л дээ. Гэхдээ хамгийн оновчтой, зөв арга биш. Асуудлыг томоор нь харвал алсдаа удаан хэрэгжих боломжгүй гаргалгаа.

-Үүнийгээ тодруулахгүй юу. Яагаад тэр вэ?

-Учир нь эрлийз адууг эрлийзээс нь ялгана гэж юу байх вэ дээ. Тэртээ, тэргүй цэвэр монгол адуу уралдаж чадахгүй юм чинь. Баяр наадмын хуулиар сэрвээний өндрөөр ялгахаар боллоо гэхэд 4-5 жилийн дараа эрлийз, монгол морийг хольж уралдуулахаас өөр аргагүйд хүрнэ. Аяндаа амьдрал, бодит үнэн үүнийг шаардана.

-Холихоос өөр аргагүйд хүрэх ямар шаардлага, нөхцөл 4-5 жилийн дараа үүсэх вэ?

-Чи ёстой зөв асуулаа. Би 4-5 жилийн дараа гэж тодотгосон нь учиртай. Өнөө цагт уяач бүхэн эрлийз морьтой болсон. Тийм морьгүй нь адууныхаа цусыг сэлбэх хүсэлтэй байдаг. Юу үнэн, энэ үнэн. Цаг хугацааны аясаар монгол морь эрлийзтэй уралдах боломжгүй болно. Алсдаа эрлийзүүд л эрлийзтэйгээ уралдах эрсдэлтэй. Тэгэхээр эрлийзийг эрлийзээс нь ялгах утгагүй биз дээ. Тиймээс сэрвээний өндрийг хэмжиж ялгах нь урт хугацаандаа хэрэгжих боломжгүй арга.

Шинэ цагийн монгол адууны цус холдох тусам эрлийз гээд ялгахад бэрх болдог. Хүний нүдээр ялгах ямар ч боломжгүйг сүүлийн 10 гаруй жил монгол түмэн харлаа.

МОНГОЛ МОРИНЫ ГЕНИЙГ ТООЛОХОД БАГАДАА 5-10 ЖИЛ ШААРДЛАГАТАЙ

-Нүдэн баримжаагаар ялгахгүйн тулд монгол морины генийн дарааллыг тогтоох талаар Х.Нямбаатар сайд чуулганы хуралдаан дээр ярьсан. Тэгэх боломж бий юү?

-Шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөө цагт монгол адууны генийг тогтоох боломжтой юу гэвэл боломжтой. Монгол морины генийг тогтооход их хугацаа шаардана. Багадаа 5-10 жил шаардлагатай. Өнөө цагт Монголын эдийн засаг ямар байгаа билээ. Ийм урт хугацааны ажилд их төсөв, мөнгө, цаг хугацаа шаардах нь ойлгомжтой. Монголын хоёр сая адууны генийг тогтоох нь битгий хэл монголчууд өөрсдийнхөө генийг тоолж чадахгүй байгаа биз дээ, өнөө цагт. Тэгэхээр бодит амьдралаас хэр хол санаачилга вэ гэдгийнх нь илрэл энэ.

Нөгөө талаар генийг нь тогтоох гэсээр байтал монгол адуу байх уу, үгүй юү гэдэг өөрөө асуудал.

Хамгийн зөв гаргалгаа бол эрлийз, монгол адууг холиод уралдуулах. Тэгэхдээ гадаадаас Монгол руу импортоор эрлийз адуу оруулж ирэхийг хориглох хэрэгтэй. Одоо байгаа эрлийз морьдоо монгол адуутай уусгаад, цэгцлэх нь хамгийн зөв арга. Даанч Баяр наадмын хуулийг санаачилсан, батлах гэж байгаа хүмүүс энийг ойлгохгүй л дээ.

БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ БОЛОХООР Л МОРЬ МЭДДЭГ БААХАН ХҮН ГАРААД ИРДЭГ

-Холиод уралдуулахад эрлийз адуу дийлнэ гэх ойлголт олны дунд бий. Улсын наадамд айрагдаж, түрүүлж буй морьдын амжилт ч үүний нотолгоо. Тэгэхээр алсдаа наадмаас монгол адуу шахагдах, уяачид монгол морио уралдуулахаа болих эрсдэл өндөр байх болов уу?

-Баяр наадмын хуулийг хэн баталж байгаа билээ дээ. Морь мэдэхгүй, уяач хүний жаргал, зовлонг ойлгохгүй, төв суурийн газарт амьдардаг, оффист ажилладаг хүмүүс л баталдаг. Тэгэхээр хурдан морь, уяачдын эрх ашигт нийцсэн, тулгамдсан асуудлын хамгийн зөв гаргалгааг олдог уу гэдэг нь эргэлзээтэй.

“Монгол адуугаараа л уралдах нь зөв” гэдэг массын шүүмжлэл, сошиалыг хэтэрхий дагадаг, олонд таалагдах хууль л баталдаг. Тэр хууль нь олонд таалагдлаа ч уяачдын, хурдан морины уралдаанд тохирох, хөрсөн дээрээ буух эсэхийг бодолцдог нь хэд билээ. Иймээс л Баяр наадмын тухай хуульд зөв санал, санаачилга бага тусдаг.

Өнөө цагт нийт уяачийн 70-80 хувь нь тодорхой хэмжээний эрлийз цустай адуутай болсон. Бөхийн барилдааны тухай хуулийг чи, бид хоёр ярилцаж байгаад гаргадаггүй. МҮБХ, бөхчүүдтэйгээ ярилцаж байгаад үндэсний бөхийн барилдаан, цол олгох зэрэг асуудалд саналаа оруулдаг. Гэтэл хурдан морины асуудал дээр юу болж байгаа билээ дээ. Баяр наадмын тухай хуулийг шинэчлэх болохоор л баахан морь мэддэг хүмүүс гараад ирдэг. Тэгээд л хөрсөн дээр хэрэгжих боломжгүй, өөрсдөдөө ашигтай хуулийг шургуулдаг.

ХУУЛЬ САНААЧЛАГЧИД УЯАЧДААС САНАЛ АВЧ, ЯРИЛЦААГҮЙ

-Одоо хэлэлцэж буй Баяр наадмын тухай хуулийн төслийг санаачлахдаа уяачдаас саналыг нь авч, ярилцсан уу?

-Бидэнтэй ярилцаагүй, санал бодлыг маань аваагүй. Одоо энэ хуулиар сэрвээний өндрийг нь хэмжээд ялгах санал гарч. Удаан хугацаандаа оновчтой арга биш. Өнөө, маргаашаа л аргацаасан, олныг хуурсан зүйл.  Адуу мэдэхгүй хүмүүс л ийм завхарсан хууль санаачилдаг, баталдаг.

Үүлдэрлэг байдлыг нь харж ялгана гэхээр элдэв шударга бус зүйл гарахын үндэс болдог. Хүний оролцоотой болохоор авлига, хээл хахууль, өөрсдийн үзэмжээр хандах зэрэг олон шударга бус зүйл гардаг. Эрх мэдэлтэй, танил талтай, бэлтэй хүний морь эрлийз байсан ч нүдээ аниад л уралдуулдаг. Эгэл жирийн уяачийн морийг “Эрлийз” гээд л үзэмжээрээ хасчихдаг. Ийм шударга бус зүйл гаарсаар байгаа нь харамсалтай. Тиймээс дахиад хэлэхэд хамгийн зөв гаргалгаа бол холиод уралдуулах.

-Та Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн төслийг уншсан уу. Энэ хуулийн талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?

-Уншаагүй, ямар ч мэдээлэл надад байхгүй. Баталбал тэгээд хуулиа л дагна. Ер нь үндэсний морин уралдаан, улсын наадам бол спорт биш. Ард түмнийг цэнгүүлэх, эв нэгдлийн илэрхийлэл, төрт ёсны бэлгэдэл болсон наадгай. Гүн утгаар нь харж, ойлговол ийм байхгүй юу. Гэтэл ийм учир, утгатай наадмыг хуульчлах нь өөрөө утгагүй зүйл. Тийм биз дээ.

НААДАМД ТӨРТ ЁСНЫ БЭЛГЭДЭЛ БОЛОХООС СПОРТЫН ТӨРӨЛ БИШ. ТИЙМЭЭС ХУУЛЬЧЛАХ НЬ УТГАГҮЙ

-Саяхан Чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Бөхчүүд, уяачид аймаг, аймгаараа гал болгон, “Тэр аймгийн бөх түрүүллээ, энэ аймгийн морь айрагдлаа” гэх нь өөрөө монгол түмнийг талцуулж байна” гэж шүүмжилсэн. Үүнтэй та санал нийлэх үү?

-Санал нийлэлгүй яах вэ. Үнэн шүү дээ. Улсын наадам бол төрт ёсны бэлгэдэл болохоос спортын төрөл биш. Адуу адуутайгаа л уралдаж байгаа. Морийг машинтай уралдуулж байгаа биш. Тиймээс хуульчлах шаардлагагүй.

Улс төрчид анхнаасаа олон түмэнд таалагдах гээд эрлийз, монгол гэж ялгаад энэ олон жилийн үл ойлголцол, талцлын эхлэлийг тавьсан байхгүй юу.

Түүхээ сөхвөл, дээхэн үеэс эрлийз адуу Монголд орж ирсэн. Би боддог юм. Хилээр баахан эрлийз морь оруулж ирээд, өнөөдрөөрөө ингээд уралдуулаад байвал 30-40 жилийн дараа монгол адуу устах эрсдэлтэй. Хүн бүхэн эрлийз морьтой болох гээд шуурч байгаа нь улам нэмэгдэнэ. Тэр хэрээр монгол морь ховордоно, эрлийз адуунд уусна. Тиймээс импортоор эрлийз морь оруулж ирэхийг хориглох хэрэгтэй.

Өнөөдөр уналга, эдэлгээнд малчид цэвэр монгол адуугаа унаж байгаа. Гэхдээ уядаг мориндоо ямар нэгэн байдлаар эрлийз цус оруулсан, сэлгэсэн. Наадамд уралдаж буй адууны 60-70 хувь нь эрлийз болчихсон. Монгол адуу тийм цөөхөн уралддаг. Тиймээс уяач бүхэн бусдын жишгээр эрлийзээр адууныхаа цусыг сэлбэж, уралдуулж байгаа байхгүй юу.

Эрлийз адуутай хүмүүс монгол морио аваръя гээд устгах уу, төхөөрөх үү. Тэгэхгүй нь ойлгомжтой, хүний хөрөнгө шүү дээ. Хурдан удмын, айраг, түрүүтэй морины үнэ бүр ч өндөр. “Монгол адууг аврахын тулд эрлийзээ устга” гэж хэлэх, хүчлэх боломжгүй. Тийм эрх хэнд ч байхгүй. Хүчээр шийдэх боломжгүй асуудал байхгүй юу. Урт хугацаанд, зөв бодлогоор зохицуулах асуудал.

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100, 101 ЖИЛИЙН ОЙГ ХАМТАТГАХ ТЭМДЭГЛЭХ ГЭЖ БУЙ НЬ ТИЙМ Ч ТААТАЙ ЗҮЙЛ БИШ

-Цар тахлын улмаас өнгөрсөн жил Ардын хувьсгалын 100 жилийн ойг өнжсөн. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Уяачид бид Сүхбаатарын талбайд очиж, эсэргүүцлээ илэрхийлэн, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхийг шаардсан. Монголын түүхэнд хал толбо үлдээсэн харамсалтай үйл явдал болсон шүү дээ. Монголчууд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэж чадаагүй гэж үеийн үед яригдана. Юу харамсалтай, энэ харамсалтай. Эмгэнэлтэй юм болсон. Одоо нэгэнт өнгөрсөн зүйлийн талаар өөр юу ч ярих вэ дээ.

-Энэ онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэх гэж байгаа вэ. Энэ хэр зөв зүйл вэ?

-Аливаа зүйл тухайн цаг хугацаандаа үнэ цэнтэй, утга учиртай. Ардын хувьсгалын 100 жилийн ой чухал уу чухал. Гэхдээ нэгэнт өнгөрсөн түүхэн ойг одоо нөхөж, 101 жилтэй хамтатган тэмдэглэх нь тийм ч таатай зүйл биш санагдаж байна.

-Энэ жил улсын наадамд сойх хүлгүүдийнхээ уяа сойлгыг нь тааруулж эхэлсэн үү?

-Эхэлсээн. Энэ жил улсын наадамд 10 гаруй морь уяхаар төлөвлөн, уяа сойлгыг нь тааруулж байгаа. Одоо эрлийз, монгол морийг яаж ялгах, хууль дүрмэндээ юу гэж туссан нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин51
Зочин51
2022-05-26 08:33

чиний охиныг африкийн хартай нийлүүлээд гарсан хүүхдийг монгол гээд давхиад бв�##� чи зөвшөөрөх үү тэрэнтэй адил юм яриад бна м�##�аа зөвхөн өөрийнхөө амбицыг боддог новш юмаа

Bi
Bi
2022-05-28 02:45
Reply to  Зочин51

Ккккккккк

Зочин
Зочин
2022-05-26 08:41

Хөөх, юу вэ тийн юм гэж юу байдаг юм бэ

Зочин
Зочин
2022-05-26 08:56

Эрлийз морь ур�##�дуулахгүй гээд сүртэй Ерөнхийлөгчч маань зарлачихсан биз дээ

Зочин
Зочин
2022-05-26 08:58

Баяр хүргэе.эр туг ч барина,туг�##� ч хариулна.Одоо оройтоогүй.чи яллаа,чигээрээ урагшаа хараад зоригтой �##�хана шүү.Чи чадна.

Зочин
Зочин
2022-05-26 08:58

Энэ з�##�ууд их боломж байнаа хамгиин гол ньбурууг бу�####�ас бш өөрөөсөө гэдгиигсайн ойлгосон зөв санаатай сайн байна ээжиинхээ л үгэнд сайн орж тэвчээртэй л байхад архииг ялна

Зочин
Зочин
2022-05-26 08:58

Bas dotoroo bodson bg bxaa terigee bielvvleed ajil xine xvn xarmai xoorxon sar bolno gexed xechvv

Зочин
Зочин
2022-05-26 09:04

Эрлийзээр л �##�дар цол авч бсан хүн гээ биздээ. Хувийнхаа эрх ашгийн бүхнээс дээгүүр тавьж бна.даа.

Зочин
Зочин
2022-05-26 09:12

Ш�##� дэмий цаг хожсон заваарсан юм хийх гээд байх юм

Иргэн
Иргэн
2022-05-26 09:23

М�##�чны билчээрийн морийг нэг , дарга нарын тэжээвэр морийг нэг тус тусад нь ур�##�дуул. Бай шанг нь дарга нарт илүү өг . Тэд шун�##�тай хүслийг нь ханга.

Zochin
Zochin
2022-05-26 11:34

25s doosh mongoltoi holiod uraldahad bolohgui yum bhguiee. Harin 50ia l yalgah heregtei.

Зочин
Зочин
2022-05-26 11:54

terne deer 6 nas uraldah heregtei teriig ylgaj salgaad yadag ym tertei terengui uushaas hoish heden jil bolool alga bolno odoo barag 10 nas uraldah geed bgaa ym bsihuu

Зочинэрка
Зочинэрка
2022-05-26 12:23

Iimerhuu m#lnuud mongol moridoo suitgej bna da tanil talaaraa tsol absan nertei mori m#laa suitgej ybaa sugnuudees salmaar bna

Батжаргал
Батжаргал
2022-05-26 13:19

Чам мэтиин буруу сэхсэн л�##�рууд төр түмнии цэнгэлээ хүндлэхгүй зөвхөн нэр �##�дрын төлөө зүтэгсэн том м�##�гайн гай болсон шун�##�уудаас болж байгаа юм шүү

Новш
Новш
2022-05-26 18:06

Энэ �########�а дан эрлийзтэй новш

Зочин
Зочин
2022-05-26 19:31

Эрлинс болон гадаад адууг хилээр оруулж ирэхийг бүр мөсөн хориглох хэрэгтэй

Зочин
Зочин
2022-05-26 19:50

Энэ хүн нэг л зөв юм хэлж. Гаднаас адуу импортлохыг хориглох гэж.... Бусад нь хувийнхаа эрх ашигт захирагдаж бусдыг хатгасан төдий зүйл аж.

Зочин
Зочин
2022-05-26 23:44

Энэ хэдэн улсын цолтой уяачид морийг нь уядаг баячуултайгаа нийлээд баахан гадаад адуу оруулсан. Одоо импорт хаах юм гэнээ. Та нар оруулсан адуугаараа биүнес хийгээд бусад уячдын боломжийг хаах юм байх даа тэгээд та нараас адуу өндөр үнээр авж байх ёстой юм уу

Зочин
Зочин
2022-05-26 23:46

Дугараа өөрөө эрлийз адуугаар цол авсан

Иргэн
Иргэн
2022-05-27 10:56

Эрлийз адуутай хүн юм аа даа.
Эрлийз адуугаа хэдэн жил үзээд л хаях бодолтой санаагаа
шигтгэж байгаа хүн юм.
Хашир м�##�чид уяачид мэдээд л Монгол Эрлийзээр нь ялгаж ур�##�дуулах шийдвэр гаргасан байж таарна.
Анхандаа л нэг хэсэг эрлийз адуутангууд л дийлээд байсан нь үнэн эрлийзийн цаана их юм байгаа.
Монгол адууны Шоуг Эрлийз адууны Шоу болгож бас бантагнуулж МОНГОЛ МОРЬ үнэ хүндгүй болох ёсгүй.
Уяачид өөрсдөө уясан морио унаж ур�##�даж байж л морин ур�##�даан хурдан морины ур�##�даан өрсөлдөөн сонирхолтой болно.

Иргэн
Иргэн
2022-05-27 11:24

ХЯТАДУУДЫГ ХИЛЭЭР ЧӨЛӨӨТЭЙ ОРУУЛААД БАЙВАЛ ХОРМОЙ СУЛТАЙ МОНГОЛ ОХИД ЮУ БОЛОХ БИЛЭЭ!!! ЯГ ТҮҮНТЭЙ ИЖИЛ ЮМ БОЛЖ БН!!! ХОВДОГ ШУНХАЙ ЭРЧҮҮДИЙН ГАЙГААР МОНГОЛ НААДАМ МӨХЛИЙН ИРМЭГ ДЭЭР ИРЖЭЭ!!!

Zochin
Zochin
2022-05-27 15:20

Энэ хүн эрүүлүү хамт ур�##�дуулах гэнэ ккк кк оркууд энгээд л бгаа юм даа өөрсдөө эрлийз үүд юм болохоор тэгдэг байх ...

zochin
zochin
2022-05-27 15:47

ийм новшийн хувиа бодсон юмнууд сөнөөсэй.

Bibi
Bibi
2022-05-28 02:47

Төрийн луйварчдыг ийм хүмүүс хөөргөж байдаг.Үүнийг чинь юу гэдэг билээ.Бууны нохой гэдэг бил үү уучлаарай.Та морь,м�##� мэддэг хүн ингэхээр хужаа нар МОРЬДЫГ минь амьдаар нь хуйхлах нь зүй биз дээ.Морь хүний дайтай амьтай гэдгийг мэдмээрсэн дээ дэндүү харамс�##�тай байна даа.Хүн нутгаа зорихгүй харьд үлдэж чаддаг ч адуу,морь бол тэгдэггүй шүү дээ.Хүчит хүлгийн заяа тань гомдох вий.

Бат
Бат
2022-05-28 08:30

Монгол морь эрлийз морь хоёроо сайн мэдэхгүй хүн байна одоогоор сэрвээний өндрөөр хязгаарл�##�т тогтоох нь зөв юм цаашдаа гаднаас эрлийз адуу оруулхыг хорих хэрэгтэй эрлийз адуу бол устаж байгаа гентэй амьтад шүү дээ монгол адуугаа бохирлож байгааг уяачид ойлгох хэрэгтэй мэргэжлийн хүмүүс тодорхой тайлбарлаж өгөх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button