Өөр аймагт зарагдсан хоёр морь төрсөн нутгийнхаа зүг гүйж явна

Төрсөн нутгаасаа холдсон, өөр нутагт хүрсэн адуу төрөлх нутагтаа заавал өөрөө буцаж ирдэг. Энэ нь зөвхөн Монгол адуунд л байдаг нэгэн онцлог шинж хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгаадаг. Тэгвэл өөр өөр аймагт зарагдсан хоёр морь төрсөн нутгаа гүйж яваа мэдээлэл олны анхаарлыг ихэд татаад буй. Бид гүйгүүл морь ч гэж нэрлэдэг билээ.

Тодруулбал, Говь-алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сум хүрэхээр хээр морь, Өвархангай аймгийн Зүүнбаянулаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр сартай хүрэн морь зуу зуун километрийг туулан төрөлх нутагтаа хүрэхээр гүйж яваа аж. Эдгээр морьдыг Говь-Алтай болон Өвөрхангай аймгуудад зарсан байсан ч төрсөн нутгаа үгүйлэн алдуураад байгаа учир ийнхүү нутагт нь буцаахаар болжээ.

Ингэхдээ "Монгол морины гайхамшиг" баримтат кино төслийн хүрээнд энэхүү агшныг баримтжуулан үлдээж байгаа юм байна. Морьдод байршил тогтоогч суулгаж нутагтаа хүрэх нийт замынх нь турш төслийн багийнхан алсаас ажиглах аж. Тиймээс эдгээр морьдтой таарсан иргэдийг үргээн хөөж саад хийхгүй, замыг нь буруулахгүй байхыг багийнхан хүсч байгаа юм. Баруун хязгаараас Зүүн аймгийг зорин яваа эдгээр морьд гурав хоногт 150 км замыг туулаад байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан монгол морь мину
Ай мөн ч сайхан даа. Гүйгүүл морь ергөж яваатай нэг удаа таарч билээ.
Бага байхад учир мэдэх биш. Гүйгүүл морь харж л байлаа. Орхон үертэй маш өргөн байхад сэлсээр байгаад гараад явчих юм билээ. Хажууд нь гүүр байхад гүүрээр гарахгүй байгаа юмдаа.
Адгуус мал хүртэл нутаг усаа гэж тэмцэх сэтгэл, инстинктэй байхад манай зарим төрийн жолоог хувийн жолоо болгогсод эх орондоо ирэх нүүргүй болж харьд тэнэж яваа нь даанч ичмээр ээ!!! Хөөрхий энэ 2 морийг бүү үргээн цочоож саатуулалгүй, муу юм тохиолгүй, эх нутаг усандаа саадгүй хүрэх болтугай????????????????????????????????????
Хурай хурай хурай монгол адуу ийм л гайхамшигтай. Хэлх үг ч алга. Замд нь бүү саад хийгээрээ л гэж гуйх минь
Ene 2 haana yaaj niilsen be.
Яаж төөрдөггүй байдаг ?
Burhan mini...amidtdiig tamlasan xudaldaachid ..l uiliin ur iig ni uureh bh daa...
Ийм сайхан Монгол морьдыг минь алдарт цолны төлөө эрлийзжүүлэн устгах гэж байгаа уяач нэртэй хулгайчидтай тэмцэцгээе
Гүйсэн хүүхнийг МАНингийн даргаас болсон гэлцэнэ
Goe bn bayr hvrgii
Эвий хоорхий гуйгуул моринд саад хийдэггуй гэж овгод хогшид хэддэг эн
Хөөрхийдөа нутагтаа очиосой
Сүхбаатар аймгын Уулбаян Сумын алдарт Уяач Төмөрийн Амаржаргалын Хүү А.Цэрэнням гэх залуугын Говь Алтай руу зарагдсан Морь шүү хүмүүсээ
Ene hoer mori manai naiziin aldasan hoer moritoi ih adilhan hoer mori bna tamgiin harj boloh boluu nada hoer mori ni chin
Нутагт нь буцаахаар шийдсэн бол нутгийн зах руу нь хүргээд өгчих ухаан хүрсэнгүй юу. Хөөрхий чоно нохой холуур байх болтугай, хурай хурай