Нийгмийн

"Эко констракшн"-ы барилгаас унасан иргэний хөл, хавирга хугарчээ

Хан-Уул дүүргийн 17-р хороо, "Маршил таун хотхон"-ы зургаан давхарт барилгын шилэн фасад хийж байсан хоёр хүн өчигдөр /06.23. 16:00 / унасан. Улмаар 37 настай Б харамсалтайгаар нас барсан бол 35 настай Э нь НТТТ-өөр ГССҮТ-д хүргэгдсэн.

Бид ГССҮТ-ийг зорилоо. Тус эмнэлэгт хүргэгдсэн иргэн Э-ын биеийн байдлыг сахиур дүүгээс нь тодрууллаа. Тэрбээр "Ах минь таван давхарт, насанд хүрэгчдийн тасагт хэвтэн, эмчлүүлж буй. Биеийн байдал нь одоогоор тогтвортой байна. Баруун хөл нь 2-3 хугарсан. Мөн зүүн хөлийн өсгий хугаралтай, хоёр хавирга хугарсан. Сүүлийн хоёр сар л эл ажлыг хийж буй. Талийгаачтай цусан төрөл биш, танилууд" хэмээв.

Иргэн Э-г эмчлэгч эмчийг Д.Мөнхбаяр гэдэг аж. Бид биеийн байдлынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч яаралтай хагалгаа хийхээр орсон тул бид мэдээлэл авч чадсангүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-25 10:15

Нөгөө л эко шив муу нэртэй луу данстай

Холбоотой мэдээ

Back to top button