Нийгмийн

Уяачид: УИХ-ын гишүүд амьдралд ойрхон шийдвэр гаргах хэрэгтэй

Улсын баяр наадам болох гэж буйтай холбогдуулан манай сайтын сурвалжлах баг Налайх дүүргийн Наадам толгойг зорилоо. Бид уяачдаас байр суурийг нь авлаа. Учир нь УИХ-ын өчигдрийн /2022.06.28/ чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсан. Эл хуулийн 10.1-т " Хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна" хэмээн заажээ. Баяр наадмын тухай хууль батлагдсантай холбогдуулан уяачид байр сууриа илэрхийлж байна.

Уяачид "Эрлийз, монгол гэж олон жил хэрүүл боллоо. Эрлийз гурван нас, монгол зургаан нас гээд уралдуулчихвал зүгээр шдэ. Ер нь УИХ, Засгийн газар шийдвэрээ эрт гаргадаг баймаар юм. Өнгөрсөн жил наадам тулаад ирчихсэн байхад тэмдэглэхгүй гэж мэдэгдсэн. Морь уях гэдэг чинь бүтэн жилийн хөдөлмөр шдэ. Гишүүд мэдлэггүйгээр л юманд хандаад байх шиг байна. Нэг талыг л барьж шийдвэр гаргах юм. Есөн насны морьдыг л уралдуулсан л дээр шдэ. Ер нь жаахан амьдралд ойрхон шийдвэр гаргах хэрэгтэй. Цаг хугацаа, хөдөлмөр зарцуулж байгаа шдэ, уяачид бид чинь" хэмээж байлаа.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хЗочин
хЗочин
2022-06-29 13:29

монгол морио уяачээ Эрлийз уячихаад гомдоод байх юм

Холбоотой мэдээ

Back to top button