НИЙГЭМ

Дансны мэдээлэлгүй 13 мянга, данс, нэр зөрүүтэй 1700 хүний НДШ-ийн 50 хувийг VII сард шилжүүлнэ

Засгийн газраас хувийн байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон. Тавдугаар сарын НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг зургаадугаар сарын 25-наас олгож эхэлсэн юм. Тавдугаар сард 280 мянга орчим иргэн нэг сая төгрөгөөс доош орлоготой байсан бөгөөд тэдгээрийн 80 мянга орчим нь сайн дураараа НДШ төлдөг байжээ.

Нэг саяас доош орлоготой 280 мянга иргэний 13 мянга орчмынх нь дансны мэдээлэл байгаагүй тул дансны мэдээллийг авах ажлыг зохион байгуулж байгаа аж. Мөн 1700 орчим иргэний данс, нэр зөрүүтэй байсан тул шилжүүлэг нь хийгдээгүй байгаа аж. Дансны мэдээлэл олдоогүй, данс, нэр зөрүүтэй байсан дээрх иргэдийн НДШ-ийн НДШ-ийн 50 хувийг нөхөн олгох гэнэ. Тодруулбал, зургаадугаар сарын шимтгэлтэй нийлүүлэн долоодугаар сарын сүүлээр данс руу нь хийх аж. Дээрх агуулгыг өнөөдөр ХНХ-ын сайд А.Ариунзаяа онцлон ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button