ДЭЛХИЙ

Дэлхийн удирдагчдын Шинзо Абэгийн талаарх ЖИРГЭЭ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр Нара хотод зэвсэгт халдлагад өртөж, буудуулсан явдал дэлхий нийтийг цочирдуулсан билээ. Тэрээр шархаа даалгүй нас барсан талаар NHK агентлаг мэдээлжээ.

Дэлхийн нөлөө бүхий удирдагчид түүнийг насан эцэслэхээс өмнө буюу халдлага болсны дараа цахим хуудаснаа болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлцгээжээ.

Йенс Столтенберг /УАЦЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга/

“Ерөнхий сайд асан Шинзо Абэ сонгогчидтой уулзах үедээ буудуулсан явдалд гүнээ харамсаж байна. Сэтгэл санаагаараа түүнтэй болон гэр бүлтэй нь хамт байгаа гэдгээ илэрхийлье. УАЦЭ ойрын холбоотон Японы ард иргэд болон Ерөнхий сайд Фумио Кишидаг үргэлж дэмжих болно”  

Жасинда Ардерн /Шинэ Зеландын Ерөнхий сайд/

“Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ халдлагад өртсөн талаар сонсоод ихэд цочирлоо. Тэрээр миний Ерөнхий сайдын хувиар уулзсан анхны удирдагчдын нэг байсан юм. Үүрэг хариуцлагаа ухамсарласан, төрийн албанд л зориулагдсан гэмээр боловч өгөөмөр, сайхан сэтгэлийг хослуулсан хүн. Японы ард иргэд, эхнэрт нь “Сэтгэл санаагаараа хамт байгаа шүү” гэж хэлье. Иймэрхүү явдал бүгдэд зүрх сэтгэлд үргэлж хүнд тусдаг билээ”

Тони Альбанез /Австралийн Ерөнхий сайд/

“Японоос Ерөнхий сайд Шинзо Абэ халдлагад өртөж буудуулсан мэдээ аваад маш ихээр цочирдлоо. Японы нийт ард иргэд болон гэр бүлтэй нь сэтгэл санаагаа хамт байгаа гэдгээ илэрхийлье”

Шарль Мишель /Европын зөвлөлийн Ерөнхий сайд/

“Шинзо Абэ руу албан үүргээ гүйцэтгэж явахад нь хулчгар байдлаар халдсанд /араас нь буудсаныг хэлж байна/ цочирдож, бас харамсаж байна. Жинхэнэ анд нөхөр, олон талт дэг журам, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалагч. Энэ хүнд цаг үед Европын зөвлөл Японы ард түмэн, Ерөнхий сайд Фумио Кишидаг дэмжиж байна. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье”

Нарендра Моди /Энэтхэгийн Ерөнхий сайд/

“Миний хүндэт нөхөр Абэ халдлагад өртсөнд санаа ихэд зовж байна. Сэтгэл санаа, залбирлаараа Японы нийт ард иргэд, гэр бүлтэй нь хамт байгаагаа илэрхийлье”

Ретно Марсуди /Индонезийн Гадаад хэргийн сайд/

“Их 20-ийн бүлгийн уулзалтад оролцож буй нийт сайд нарын өмнөөс Японы Гадаад хэргийн сайдад эмгэнэл илэрхийлье”

Михайл Галузин /ОХУ-аас Японд суух Элчин сайд/

“Эрүүл мэндийнх нь төлөө залбирч, хөнөөх гэсэн балмад оролдлогын талаар эргэцүүлж байна”

Сергей Лавров /ОХУ-ын Гадаад харилцааны сайд/

/”Их 20”-ийн уулзалтын үеэр сэтгүүлчдийн тавьсан олон асуултад хариулжээ/

“Энэ халдлагын цаана яг юу байгааг би мэдэхгүй. Энэ талаар уулзалтын үеэр мэдсэн. Тиймээс тавьсан илтгэлээ мэргэжил нэгтнээ халдлагад өртсөн явдалд эмгэнэл илэрхийлж эхлүүлсэн. Мэдээж мөрдлөг явуулах байх. Надад өөр нэмж хэлэх зүйл алга”  

Цай Инь Вэнь /Тайванийн Ерөнхийлөгч/

“Бүх хүн над шиг харамсаж, гуниглаж байгаа гэдэгт итгэж байна. Тайвань, Япон хоёул хууль дээдэлдэг ардчилсан улс. Засаг захиргааныхаа нэрийн өмнөөс буруутай этгээдийг хатуу гэсгээхийг хүсье. Абэ миний сайн найз, Тайвань улсын итгэлт анд нөхөр. Тэрээр манай улсыг байнга дэмжиж, хоёр улсын харилцааг дээд шатанд гаргахын төлөө олон жил зүтгэхээс зүрхшээгээгүй юм”.

Борис Жонсон /Британийн Ерөнхий сайд/

“Шинзо Абэ руу халдсаныг мэдээд маш их цочирдож, харамсаж байна. Гэр бүл, ойр дотныхонтой нь сэтгэлээрээ хамт байгаа гэдгээ илэрхийлье”

Энтони Блинкен /АНУ-ын Гадаад харилцааны сайд/

“Сэтгэл санаа, залбирлаараа хамт байгаа шүү гэдгээ гэр бүл болон Японы ард түмэнд илэрхийлье. Үнэхээр харамсалтай юм болж. Японоос мэдээ ирэхийг хүлээж байна".

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-08 18:11

Абэ Шинзо гэж бичдэг байгаа шүү

Зочин
Зочин
2022-07-09 10:12

Манайхан нэг хачин гаж маягаар яриад байх юм. Сонсоод байхад УИХ-ын гишүүд хүртэл тэгж яриад байна. Та нар бүгд мэдэж байгаа даа. Ингэдэг байгаа, тэгдэг байгаа гэх мэт. Абэ Шинзо гэж бичдэг юм шүү гэхийн оронд "гэж бичдэг байгаа" гэдэг их бүдүүлэг уншигдаж байна

zochin
zochin
2022-07-09 16:46
Reply to  Зочин

yag unen. baigaa shuu. ingedeg bgaa shuu...neeh zavaan helleg.

Sana
Sana
2022-07-09 10:38

Jirgeed.baihdaa.yahavdee.novshiin.setguulch.nar

Холбоотой мэдээ

Back to top button