Нийгмийн

ЦЕГ-ын тушаалаар Э.Бөхбат хурандааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бѳхбат өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, шалгуулах болсноо цахим хуудсаараа дамжуулан өчигдөр мэдэгдсэн. 

Түүний эзэмшлийн орон сууцанд хууль бус автомат тоглоомын газар ажиллаж байсан. Улмаар энэ асуудлыг зөрчлийн хуулиар шалгуулахаар болсон юм.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү "Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатыг 2019 оны есдүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай ЦЕГ-ын даргын тушаал гарсан” хэмээн мэдэгдлээ.

Б.ГАНСҮЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
төрд үүрлэсэн хулгайч нарыг үзэн ядаж бна
төрд үүрлэсэн хулгайч нарыг үзэн ядаж бна
2019-09-27 17:07

гоё ярьдаг энэ мэтийн хулгайч нар бөөснөөс олон

Холбоотой мэдээ

Back to top button