ДЭЛХИЙ

БНСУ PCR шинжилгээг хуурамчаар бүрдүүлсэн жуулчинд ял шийтгэл онооно

Өчигдөр /2022.08.09/ БНСУ-ын Хорио цээрийн эсрэг тэмцэх төв штаб хуралдаж өнөөдрөөс (2022.08.10) эхлэн нэг сарын турш Инчон, Кимхэ, Жэжү зэрэг нисэх онгоцны буудалд бууж буй богино хугацааны визтэй гадаад иргэдийн PCR шинжилгээг Нисэх онгоцны буудлын шинжилгээний төв дээр хийхээр болжээ.

Товлосон нэг сарын хугацаанд богино хугацааны визтэй 5800 орчим жуулчид ирэх төлөвтэй бөгөөд корона вирусийн тархалт эхсэж байгаа тул урьдчилан сэрэмжлэх арга хэмжээ авах шаардлагатай аж.

Мөн хуурамчаар шинжилгээний хариу бүрдүүлсэн гадаадын иргэд их байгаа тул хэрвээ хуурамч бичиг авчирсан тохиолдолд ял, шийтгэл хүлээх болохыг анхааруулжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button