УЛС ТӨР

С.Наранцогт: Ерөнхий сайд Ван Итэй газрын зураг дэлгээд боомтуудын талаар нэг бүрчлэн ярьсан

Өнөөдрийн /2022.08.10/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд С.Наранцогт дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Эдийн засгийн хөгжлийн яамнаас шинэ сэргэлтийн бодлогын нэгж болох боомтын сэргэлт, хийгдэж буй бүтээн байгуулалт, төлөвлөлт, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулга хийлээ. Шинэ сэргэлтийн бодлогод туссан 94 ажлын явцыг сар бүр танилцуулдаг уламжлалтай. Өнөөдрийн хувьд боомтын сэргэлтийн талаар танилцууллаа. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр өмнөд хөрштэй хиллэж буй боомтуудын нарийвчилсан төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярьсан.

Улмаар Засгийн газраас дараах тодорхой чиглэлүүдийг өглөө.

Нэгдүгээрт, БНХАУ боомтоо нэгдсэн зангилаа боомт, голлох боомт, бусад боомт гэж ангилдаг. Үүнтэй уялдуулсан төлөвлөгөө танилцуулах чиглэл авсан. Хөрш орнуудынхаа боомтуудыг эрэмбэлэх, боомтын бүтээн байгуулалтын төслүүдээ эрэмбийн дагуу эрэмбэлэх.

Хоёрдугаарт, Ирэх 2023 оны хөрөнгө оруулалтыг боомтын шинэчлэлд түлхүү зориулах үүрэг даалгавар өглөө.

Манай улс ОХУ-тай 16, БНХАУ-тай 17 боомтоор холбогддог. Гэвч ОХУ-ын дөрвөн боомт нь ерөнхий, хоёр нь л хэсэгчилсэн төлөвлөгөөтэй бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. БНХАУ-ын долоон боомттой ерөнхий төлөвлөлт, дөрвөн боомттой хэсэгчилсэн төлөвлөлт хийгдэж байна. Ирэх оны төсөвт бүх боомтын ерөнхий төлөвлөгөө хийх төсвийг суулгах ажил хийгдэнэ.

Гуравдугаарт, Боомтуудад газрын асуудлууд гарч ирж байна. Ялангуяа орон нутагт газар олгогдсон асуудал. Том бүтээн байгуулалтын газрын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдана. Бүх боомтуудаа авто замаар, гол боомтуудаа төмөр замаар холбоно. Үүний үр дүнд шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төслүүд хэрэгжсэний үндсэн дээр манай улсын экспорт гурав дахин нэмэгдэх зорилт тавин ажиллаж байна.

Мөн тэрбээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ван Итэй боомтуудын асуудлаар газрын зураг дэлгэж байгаад нэг бүрчлэн ярьсан байна лээ. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Нэлээн ажил хэрэгч яриаа өрнөсөн. Боомтуудын ачаа тээврийн нөхцөл байдал, эдийн засгийн хувьд хоёр талдаа яавал илүү ашигтай байх вэ гэхчлэн ярьсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-10 15:18

ийм их газар нутагтай байж эдийн засагт ашигтай агазр олголтя явуулж болохгүй гээд засаг дарга нартай үүрэг өгч болдоггүй юм уу нэг ажил эхлэхээрээ хачин юм ярих юмаа

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x