УЛС ТӨР

"Баасан гарагаас Хөшигийн хөндийд шинэ хот барьж эхэлнэ"

Засгийн газар өнөөдөр /2022.08.10/ хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр Хөшигийн хөндий рүү Улаанбаатар хотын зарим захиргааны байгууллагыг шилжүүлэх Засгийн газрын тогтоол эцэслэн батлагдсан талаар мэдээллээ.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “Хөшигийн хөндийд бий болох ажлын байртай уялдуулж хийх төлөвлөлтүүдийг Засгийн газар баталсан. Батлагдсаны дараачаас дэд бүтэц, шугам сүлжээний ажил хийгдэж эхэлсэн байгаа. Харин одоо төлөвлөлт баталсны дагуу цэвэрлэх байгууламж барих эх үүсвэр болон цахилгаан, дулааны ажлын зургийг гаргалаа.

Үүнд Хөшигийн хөндий дэх Шинэ зуун мод хот хавийн инженерийн дэд бүтцийн ажлын зургийг эцэслэн баалсан бөгөөд төсвийг тооцоолсон юм. Эхний ээлжинд, 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж тооцсон. Энэ хүрээнд Улаанбаатар хот дахь зарим төр, захиргааны байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Улмаар энэ тухай Засгийн газрын тогтоол албажлаа” гэлээ.

Хөшигийн хөндий дэх уг бүтээн байгуулалтын ажил энэ баасан гараг буюу наймдугаар сарын 12-ноос эхлэх юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-10 15:15

Demjij baina

Зочин
Зочин
2022-08-10 15:54

Эхнээс нь зөв төлөвлөж, архитектурын шийдэл сайтай гоёмсог барилгууд барих хэрэгтэй дээ. Тэгэхгүй бол УБ хот шиг шаваар####дсан шавар тагзнууд барьчих байх шүү. Манай Монголчууд гоё сайхны тухай ойлголт муутай.

Зочин
Зочин
2022-08-10 21:07

Энэ зүүд үү

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x