УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн "дарсан" маргааныг ҮХЦ ирэх даваа гарагт хэлэлцэнэ

Зун УИХ-ын ээлжит бус хуралдаан зарлаж, ҮХНӨ-ийн асуудлыг өрнүүлнэ гэгдсэн ч энэ хувилбар больсон. Харин ҮХЦ дээр царцсан маргаан хөдөлгөөнд орж, Засгийн газраас Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан нь анхаарал татаж байна.

Хөшигний ард яригдсан мэдээллээр, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх биш, бүр шинээр бичих хувилбар ихээхэн дэмжлэгтэй яваа. Харин Н.Энхбаяр нь өнгөрсөн жилүүдэд шинэ Үндсэн хуулийг лоббидож байсан үзэл баримтлалтай. Үүгээрээ холбогдож байгаа юм.

Тэгвэл, энэ сарын 15-ны өдөр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж, Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлыг хэлэлцэх гэж байна. Намар, хаврын улс төрд яригдаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дургүйцсэн гэдэг мэдээллээр яасан нь тодорхойгүй болж, царцсан энэ маргаан одоо дахин хөдлөх нь.

Тодруулбал, "давхар дээл"-тэй сайд нарын тоог дөрөв гэж заасан нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн агуулгаар тэд ҮХЦ-д хандсан. Ингэхдээ эрх баригч намын даалгавраар хөдөлсөн дүр зураг харагддаг. Өөрсдөөс нь тодруулахад үгүйсгэдэг ч, "давхар дээл"-тэй сайд нарын тоог нэмснээр энэ Засгийг газар шинэ хоёр яамныхаа сайдыг парламентын танхим дотроос томилох хүслээ гүйцэлдүүлэх юм.

Үүний дээр наймдугаар сарын сүүлээр МАН Их хурлаа хуралдуулж, зарим сайд нарыг солино, огцруулна гэдэг мэдээлэл тараад байгаа. Цаг хугацааны хувьд ҮХЦ-ийн хуралдаан ч ойртож ирж байна. Энэ үүднээс ҮХЦ маргааныг хэлэлцэх нь ҮХНӨ гэхээсээ сайд нарыг солих, сэлгэх агуулгатай давхцах болов уу гэж харагдана. Өөрөөр хэлбэл сайд нарын суудал ганхах үндэс болох магадлалтай. Эсвэл ҮХНӨ-д холбогдох процессын ч нэгэн суурь болж болох юм.

Сайд нарыг өөрчлөх агуулгад: Заавал ҮХНӨ-өөр биш, ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарыг сольё гэдэг үзэл санаа танхим дотор яригдаж буй билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-12 10:16

Эрхэмүүд хор л найруулахаас өөр юм мэдэхүү! Өөрсдөдөө ашигтай юу хавчуулах вэ гэдгээ л бодох нь ойлгомжтой! Би л лав их юм горьдохгүй байна! Тэд ямар улс вэ гэдэг нь дэндүү сайн танигдсааан!

Zochin
Zochin
2022-08-13 09:10

Ajil n suirliin ermegt bgaa Mendsaikhan gegch mulguug hurdhan z##luulahgui bol manai Huduu aj ahuin salbar nuran unahad belen boljee. Suur' saitai bsnaar odoohondoo inertseeree ajil n yavj bna daa.

Ариунаа
Ариунаа
2022-08-14 09:49

Жавхлан. Х�##�тар Номин Энхболд Нямбаатар гээд л солих сайдууд байнашдээ

Ариунаа
Ариунаа
2022-08-14 09:52

Нямбаатар Жавхлан Х�##�тар Мэндсайхан Номин гээд ажлаа хийж мэддэггүй чадваргүй сайд нараасаа с�##�ах л хэрэгтэй.

зочин
зочин
2022-08-15 08:14

Ёндон, Х�##�тар, Номин, Ариунзаяа, +цэрэг үхүүлдэг БХ н саад, махны Мэндээ, инфляцийн Жавхлан гээд үлдэх саад байхгүй дээ хө

Холбоотой мэдээ

Back to top button