НИЙГЭМ

Орхон аймагт мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг сар хязгаарлав

Булган аймгийн Булган сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ. Тодруулбал, уг хуралдаанаар:

  • Орхон аймгийн хэмжээнд мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд хязгаарлаж
  • Баян-Өндөр, Жаргалант сумдын долоон чиглэлийн малчин өрхүүдийн үхэр сүргийг угаалганд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх
  • үхэр сүрэг бүхий малчин өрхүүдэд мэдээ мэдээлэл, зөвлөгөө зөвлөмж хүргэж ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Малын гоц халдварт өвчинтэй холбогдуулан Булган аймгийн Засаг Б.Ариун-Эрдэнэ энэ сарын 05-нд захирамж гаргажээ. Уг захирамжид Дорнод, Хэнтий, Баян-Өлгий, Ховд, Увс, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай аймгуудаас мал, амьтны отор нүүдэл хийх, бусад шалтгаанаар мал, амьтны шилжилтийг 2022.08.15-2023.01.01 хүртэл хоригложээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button