УЛС ТӨР

Хугацаа дууслаа: Х.Болорчулуунаар дахин байнгын хороо ахлуулах уу

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын үүрэг гүйцэтгэх бүрэн эрхийн хугацаа дуусжээ. Түүнийг 2020 оны долдугаар сарын 9-ний өдөр эл албан тушаалд томилж байсан бөгөөд хуульд зааснаар байнгын хорооны даргыг нэг жилийн хугацаатай хашдаг.

Х.Болорчулуун гишүүн эл байнгын хорооны даргаар улиран сонгогдсон. Түүний хэлсэн үг, хийсэн үйлдлүүдийг он цагийн дарааллаар шүүж үзвэл уул уурхайн төслүүд дээр эх оронч мэт байр суурь илэрхийлж, сонгогдсон тойрог, ард түмний дэмжлэгийг авч ирсэн байдаг.

Улстөрчдийн тухайд уул уурхайн сэдэвт илэрхийлдэг хоёр байр суурь бий. Нэг нь, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх. Нөгөө нь, газар шороо, эх нутгаа хамгаалж, гадаадын хөрөнгө оруулагчдыг аль болох үгүйсгэх. Яг дундуур нь зарчим баримталдаг жишиг манай улс төрд тун цөөн.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмждэг хэсэг нь ч, эх нутгаа "хайрладаг" нь ч тодорхой эрх ашгийн өмнөөс чуулганы танхимд дуугарч, халаасаа зузаатгадаг нь нууц биш. Үүнийг өнгөрсөн хугацаан дахь тэдний хэлсэн үгнүүд, араас нь гарсан үр дагаврууд нотлох билээ. Харин Х.Болорчулуун гишүүний хувьд уул уурхайн төслүүдэд хувийн эрх ашгаар, ард түмний төлөө тэмцэгч дүрээр хандсаар, мөнгө санхүү, албан тушаалын хувьд "амьдарсаар" ирсэн гэгддэг.

Уул уурхай л биш бол түүний хэлдэг үгнүүд тарыг нь таниулмаар. Коронавируст халдварын ид үед "Тарваган шийр уугаад л эдгэчихэж байгаа сурагтай" гэж хэлсэн нь саяхан мэт санагдаж байна. Гол нь өдгөө Оюу толгойн төсөл урагшилсан. Түүний ганц байр сууриа хурцаар илэрхийлдэг сэдэв. Засгийн газрын бодлого ч хариуцлагатай уул уурхайг эх оронч агуулгатай хослуулахыг хичээж буй. Нөгөө талаар, энэ байнгын хороо зөвхөн уул уурхайн асуудал хэлэлцэх чиг үүрэггүйг санууштай. Энэ үүднээс Х.Болорчулууныг дахин томилохгүй байх нь ерөнхий дүр зургаараа зөв гэлтэй. Албан тушаалдаа дахин улирч үлдэхийн тулд уул уурхайн ямар нэг сэдэвийг сэвэхгүй л бол.

Харин тус байнгын хороонд Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ зэрэг гишүүд даргын амбицтай байгаа. Ямартай ч цэвэр эрх ашгийн өмнөөс дуугардаг гэгдэх Х.Болорчулуун гишүүний оронд салбарыг бизнес талаас нь ч харж, Монголын ард түмэнд хэрэгтэй чиглэлд нь хөдөлгөж чадах хүн томилогдох нь зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Эцсийн дүндээ УИХ бол Засгийн газраас дээд байгууллага билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-13 10:06

Монгол үнэхээр хүнгүй болсон юм байна.

Оооо
Оооо
2022-08-13 13:40

Энэ хувхай чинь ХХААХҮ-ийн сайд болно. 3 сонгогдоод сайд болоогүй гэсэн шүү

ЗОЧИН
ЗОЧИН
2022-08-13 16:50

Архангайгаас БОЛОРЧУЛУУНЫГ ИХ ХУРАЛД СОНГОСОН БОЛ ИХ ЗҮЙЛ ХИЙНЭДЭЭ.ЭНЭ ДОРНОДЫН БОЛОРЧУЛУУН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ АМЬТАН ӨӨРТӨӨ ӨӨРИЙНХӨӨ БИЗНЕСТ Л ХЭРЭГТЭЙ БАЙХДАА.

Холбоотой мэдээ

Back to top button